Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
Төрөө хүндэтгэх уламжлалт ёс                                                             “Өтгөс минь та өөрийн тусыг бодолгүй, улсын тулд өгүүлж, зөвлөж байхтун”
                                                            “Их ёсыг эс мөрдөвөөс төрийн хэрэг ганхаж мөхмү”
                                                                                                                                                              Чингис хаан
Олон зууныг өртөөлөн өнөөг хүрч ирсэн төрөө хүндэтгэх ёс, түүний нууц увидас, итгэл-зүйн ач хобогдлыг үгээр хэлж, үзгээр бичээд барахгүй арвин ч энэ асуудлыг төр судалж, мэдэн судар ном болгоогүйн уршигаар төр түүний түшээдийг хүндлэх ёс жаяг мартагдаж, зөвхөн “төрийн сүлд өршөө” гэсэн үгнээс өөр мэдлэгт нэмэр болох ажил, арга хэмжээ нэн бага байгаад харамсаад барамгүй бөгөөд төрөө хүндлэх ур ухаан дутагдаж, төрийн түшээд ёс зүйн, итгэл зүйн ач холбогдлыг ойлгохоо больж төр хямрах нэг шалтгаан болсоор байна.

Хаан төрийн зүтгэлтний нэр хүнд
Их монгол төрийг үндэслэн байгуулагчийг хүндлэх төрийн ёслол Өгөөдэй хааны үеэс эхэлсэн гэж үздэг бөгөөд Чингис хааны ач хүү монголын их эзэнт гүрний Y дахь их хаан Хубилай сэцэн хаан, Чингис хааныг тахин шүтэх ёсыг хуульчлан тогтоожээ. Үүнд: бүх нийтээрээ хүндлэн тахихад зориулж найман цагаан өргөө барих зарлиг буулгаж төрийн ёс ёслолыг тогтоожээ. Мөн 500 өрх айл дээрх гэрийг хамгаалах болон ёслолыг гүйцэтгэх ажилд оролцох бөгөөд тэд нарыг “дархад” хэмээн нэрлэж өөр ажил, цэргийн алба, аливаа зан үйлээс чөлөөлж, хамгийн авьяас зүтгэлтэй дархад нараас шилж сонгон их, бага даамал зэргийг жонон эрхлэн томилно.

Улсын сүнс төр, төрийн сүнс ёс ёслол
                                                                                        “Аливаа үйлчингээс аялгуут бичлэгт хүн хэрэгтэй,
                                                                                                 түм түмэн хүнээс төр ёс мэдэх хүн дээр буй” 
                                                                                                                                                                       Чингис хаан
Улсын сүнс төр гэдэгт тайлбар хэрэггүй бизээ. Төрийн сүнс ёс ёслол гэдэгт товч тайлбар хийе. Төр амьд организм учраас байнгын хөдлөл, хөгжилд байдаг. Төрд оюунлаг, дээд ёс зүйтэй хүн ажилладаг. Түүхийн үүднээс авч үзвэл Хүннү гүрний үеэс төрийн тэргүүн (хаан) аа тэнгэрийн гаралтай хэмээн хүндэтгэж, “төрийн сүлд минь өршөөж хайрла“ гэж шүтэж залбирсаар өнөөг хүрч ирсэн төрийн их ёс, уламжлал, түүхтэй улс. Ард түмэн төрийнхөө чухам юунд нь залбирч шүтдэг юм бэ гэвэл төр нь ард түмнийхээ сүсэг бишрэл, итгэл хүндэтгэлийн хариуд тэднийхээ эрх ашгийг хамгаалж, амар амгалан аж төрөх нөхцлийг бүрдүүлж өгдөгт биширдэг. Төр хичнээн нэр хүндтэй, итгэлтэй байна төдий чинээ бурханлаг сүнс болсон ёс ёслолтой болж, нэр хүнд нь өсөж, ард түмэн төрөө дээдлэх, итгэх итгэл, эв нэгдэл бэхжиж байдаг жамтай. Мөн төрийн ёс ёслол нь нийгмийн өөрчлөлт бүхэнд уламжлагдан шинэчлэгдэж, үеэс үед ард түмний шүтэн бишрэх хүндэтгэлдээ итгэл – зүйн далд увдисыг хадгалсаар өнөөг хүрч иржээ.

Төрийн зүтгэлтнүүдийн үг сургаалаас Төрийн зүтгэлтнүүдийн түүхэнд дурсагдах хэв шинжээс үзвэл төрийн зүтгэлтнүүдийн ухаарал сургамжийн үүднээс үнэлж үзэх нь зүйд нийцэх бизээ тухайлбал түүхэнд ач холбогдолтой үнэт үг сургаалынх нь талаар үзвэл Монгол төрт улсын анхны эзэн хүннү гүрний Модун Шанью, Их Монгол улсын эзэн Чингис хоёр алсыг хардаг, алсын зайнаас нөлөөлдөг ер бусын ид шидтэй хүмүүс байсны төрмөл чанар нь мөнхтэнгэрээс эвээгдсэн их билэг авьяастнууд байсан гэж үзэх үндэстэй.
Төр, нийгмийн судлаач доктор Г.Бямбасүрэн
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats