Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
    Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал юм.

Эрүүл амьдрах ухаанд суралцах зорилго:
Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.

Эрүүл амьдрах ухааныг судлахын ач холбогдол
Хүн төрөлхтөн өвчингүй эрүүл явах, урт удаан наслахыг эрмэлзсээр ирсэн билээ. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхэд зориулагдсан олон арга барил, соёл уламжлал байдгийг ерөнхийд нь эрүүл аж төрөх ухаан буюу эрүүл амьдрах ухаан гэж үзэж болно.

ХҮНИЙ АМЬДРАХ БОЛОМЖИЙН ТУХАЙ
    Энэ бол эрт эдүгээгээс хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг гол сэдэв юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаагаар хүний наслах боломж 120-150 жил юм. Шинжлэх ухаанд хүний наслах бололцоог олон талаас нь судлан нотолдог боловч гол гурван зүйлд хураангуйлан үзэж байна. Энд гурван гол үзүүлэлтийг танилцуулья.

Урт наслах гэж юу вэ?
Хүн байгалийн шалгуурыг давж эрүүл аж төрөх хуулийг зөрчихгүй амьдарч чадвал зуун жилээр, бүр түүнээс ч илүү амьдарч, урт насалж болно.
Хөгшрөлт гэж юу вэ?
Амьдралын олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг.
Хөгшрөлтийг хэрхэн ойлгох вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт  гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг.

Өвчин гэж юу вэ?
Мэдээж бие махбодын аль нэгэн хэсэгт, өөрөөр хэлбэл эс эд, эрхтний хаа нэгэн газарт  өөрчлөлт гарсан, бие сэтгэлийн хэвийн байдалд их бага хэмжээгээр нөлөөлсөн эсвэл далд шинжтэй өвчний үүсгэвэр бий болсныг өвчин гэнэ.

Хүн яагаад өвддөг вэ?
Өвчлүүлэх шалтгаан хүчнээс болж биеийн хаа нэг хэсгийн эд эсэд өөрчлөлт орж өвчин шаналал үүсгэдэг.
Өвчин хаанаас ирдэг вэ?
Өвчин үүсгэх шалтгаан маш олон байдаг нь ойлгомжтой. Бидний эрүүл саруул бие махбод хэзээд өвчлөх угтвар буюу талбар болж байдаг тул өвчлөлөөс сэргийлэх, чийрэг бие махбод, эрүүл амьдрах зуршлыг бий болгох нь нэн чухал болно.

ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНД ТУСЛАХ ГУРВАН ЗӨВЛӨМЖ
1.Бие махбодоо ариусгаж сурах: Хүний бие махбод нь тоост орчлонд аж төрж байгаа учраас байнга бохирдож байдаг. Иймээс нэг талаас нь бохирдож байдгийг ойлгох, нөгөө талаас нь байнга ариусгал хийж байснаар хор хуримтлагдаж өвчин үүсэхээс хамгаалж чаддаг.
2.Ядаргаагүй, залуу байх зөвлөмж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш олон байдаг. Ажиглаж судлаад үзвэл тэр нь хоёр, гуравхан том урсгалын дагуу явагдаж байна.
3.Буруу зан үйлээс ангид байх зөвлөмж; Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас  шалтгаалж эрүүл мэнд, гэр бүл, цаашилбал байгаль, нийгэмд хүртэл бохирдох, эвдрэх гэм хорыг үүсгэж байдаг. Арван хүнтэй айлд хоёр тамхичин байхад арвуулаа тамхинд хорддог.

ЭХ БАЙГАЛЬ ЭВДЭГДЭХ ТУСАМ ЭРҮҮЛ МЭНД ИХЭЭР ХОХИРНО
    Хүн төрөлхтөнд тулгарч буй аюулын нэг нь аж үйлдвэр хөгжихийг дагалдан хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан нүүрстөрөгчийн давхар исэл, метан азотын давхар исэл агаар мандалд тархсанаас агаарын элементүүдийн тэнцвэрт байдал алдагдан, цаг агаарын хэт дулаарал, усны хомсдол, амьд амьтан, бодисын оршин тогтнох хэв байдал алдагдаж, өвчлөл ихсэх гээд олон сөрөг үзэгдэл шил шилээ даган урган гарч байна.

ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНТ ХҮН БОЛОХУЙ
    Хүн болохуй нь суралцах, төлөвших хоёроос эхэлнэ. Амьдрах арга ухааны түрүүнд эрүүл амьдрах ухаан орох ёстой.  Бидний эрүүл амьдрах үндэс суурийг эрүүл бие махбод гэж үзвэл маргах хүн ховор байхаа. Бие өвдвөл зовиур шаналал үүсч, ажиллаж амьдрах эрч сулардаг.

ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРАЛ, ХУВЬСАЛ ТАРХАЛТЫН ТОВЧ ТҮҮХ
  Хүн гэдэг оюун ухаант, бодьгал ер нь хаанаас үүсэн бий болов? хэн биднийг бий болгосон юм бэ? Бид сармагчнаас үүссэн үү, аль эсвэл орчин үеийн хүчээ аваад байгаа эзотерик шинжлэх ухааны сургаалуудад гарч буйгаар дээд оюун ухаант бурхад биднийг бүтээв үү?, Харь гаригийнхан бүтээв үү? гэх зэргээр үзүүр хязгаар нь үл харагдах эргэлзлэл дунд оршин амьдарсаар байгаа билээ.

ЭРТ ЭДҮГЭЭ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМЬДАРЧ ТУУЛСАН НАС
    Бидний өнөөгийн мэдлэг мэдээлэл, сурвалж материалд тулгуурлан үзэхэд балар эртний хүрэл чулуун зэвсгийн үе буюу одоогоос 4000 гаруй жилийн тэртээ хүн төрөлхтний дундаж наслалт 18-20 байжээ.

http://b.namtain1.pms.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=38&id=376 2000 оны байдлаарх дэлхийн хамгийн өндөр болон богино наслалттай улс орнуудын жагсаалт
2000 оны байдлаарх дэлхийн хамгийн өндөр болон богино наслалттай улс орнуудын жагсаалт
Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын наслалтын байдал.
Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын наслалтын байдал.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ШАЛГАХ ДӨХӨМ АРГА
    -Амьд бодис аяндаа хөгширч эрүүл мэндээ алгуур, аажим алддаг. Эрүүл мэндийн хохирол болох бусад хүчин зүйлд “өвчин, буруу зуршил, гэнэтийн осол эндэгдэл” бас нөлөөлдөг. Доорх хүчин зүйлүүдийг ажиглан хянаж эрүүл мэндээ шалгаарай. 

ТАНД ХЭРЭГТЭЙ ДАСГАЛ
   Сүүлийн арваад жилийн хугацаанд эрүүл амьдрах ухааны талаар судалгаа хийж туршин боловсруулсан, иргэдийн эрүүл, урт удаан амьдрахад  нэмэр тус болох энгийн мөртлөө сурч мөрдөхөд хялбар хэд хэдэн  дасгалыг хүргэе. Хүссэн хэн боловч энэ дасгалыг сурч, нэг удаа хийвэл нэг удаагийн, нэг насандаа хийвэл насан туршийн дасгал хөдөлгөөн болж эрүүл амьдрах эрч энергийг танд бэлэглэнэ гэдгийг эрүүл аж төрөх ухаан судлаач эмч миний бие итгэл дүүрэн хэлэх байна.

Зөвөлөлгөө

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats