Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
ЗҮРХНИЙ ӨВЧИН 心 脏病   Зүрх нь цээжний тэг дунд буюу бага зэрэг зүүн тийш хэлбийн байрласан атгасан гарын чинээ унжиж ургасан алиман хэлбэртэй байдаг.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн минут, секунд амрах эрхгүйгээр жигд ажиллаж, цусыг эргэлдүүлэн түүгээр дамжуулан эд эс, бие махбодыг тэтгэн амьдруулдаг онцгой булчингаас бүтсэн энэхүү эрхтнийг зүрх гэдэг.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН
    Энэ өвчнийг ярихад юуны өмнө судасны тухай ойлголттой болох хэрэгтэй байдаг. Хүний бие дэхь бүхий л судсыг артер (лугших судас)  болон вен (намжуун судас) гэж хоёр их төрөлд ангилдаг бөгөөд лугшуун судасны даралт ихсэх үйл явцыг “цусны даралт” ихсэх  高 血 压{gao xue ya} өвчин гэдэг. Энэ бол дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл, хамгийн өргөн цар хүрээнд оршин тархаж байгаа эрүүл мэндэд хор хохирол ихтэй өвчний нэг болно.

УУШГИНЫ ӨВЧИН
    Зүрхийг бид хаан цул гэж үзсэн болохоор түүнийг тэврэн цээжний хөндийд байрлаж байдаг уушги нь хатан цул болж таарна. Уушги нь баруун гурав, зүүн хоёр дэлбээнээс бүтэж, хүний амьсгал болон хүчилтөрөгчийн солилцоог хангаж,  солилцооны явцад үүссэн илүүдэл буюу бохир хий агаар болох нүүрстөрөгчийн давхар ислийг тасралтгүй ялган гадагшлуулна. Хүнд гадна амьсгал болон дотоод амьсгал гэж хоёр зүйл байна. Гадна орчинтой нэвтэрч амьсгалахыг гадна амьсгал гэдэг. Дотоод амьсгал гэдэг нь эд эсийн түвшинд явагддаг, амьсгалыг хэлнэ.

ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙН ҮРЭВСЭЛ (БРОНХИТ)
   Анагаахын шинжлэх ухаанд цагаан мөгөөрсөн хоолойн өвчнийг хурц буюу архаг гэж, уламжлалт анагаах ухаанд хий ханиалга, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, мэнгэр гэж тус тус нэрлэдэг. Энэ өвчнийг  Хятадаар qi guan yan  气 管 炎 гэдэг.

ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧИН (АСТАМ)
    Тус өвчинг цагаан мөгөөрсөн хоолойн хархираа, сүйлэх, агшаа, астам, хятадаар xiao chuan 哮 喘гэж тус тус нэрлэдэг. Салбар мөгөөрсөн хоолойд зууралт үүсэж амьсгал боогдох, хоолойн салст бүрхэвчийн усан хаван үүсэх, үрэвслийн шүүрдэс аривжсанаас болж салбар мөгөөрсөн хоолойн зууралт, амьсгалын бөглөрөл үүснэ.

УУШГИНЫ СҮРЬЕЭ
    Сүрьеэ өвчин нь бие махбодын хаана ч тусаж болдог боловч хамгийн их тохиолдох нь уушгины сүрьеэ юм. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладагт оршино. Бусад сүрьеэ үндсэндээ уушгины сүрьеэгээр дамжин халдварлагдсан байдаг. Сүрьеэ өвчнийг сүрьеэгийн  савханцар бактер үүсгэнэ. Энэ бактер нь биеийн гадна дотно үржих чадвартай, ихэнх эм тан тус бактерын хамгаалалтын бүтцэнд нэвчин орж дийлдэггүй болохоор эмчилгээ авах нь маш удаан байдаг.

ЭЛЭГНИЙ ӨВЧИН
    Элэг нь хүний бие дэх хамгийн том цул эрхтэн бөгөөд биеийн дунд хэсэг, өрцний доод тал, хэвлий болон ходоодны баруун дээд хэсэгт байрлана.
Түүний бүтэц, үйл ажиллагаа нь их нарийн. Элгэнд дор хаяж 500-аас дээш амьд бодисын химийн урвал явагдаж байдаг. Баруун, зүүн гэсэн хоёр үндсэн дэлбээтэй, гадна тал нь гүдгэр, гөлгөр, дотор тал нь хавтгай, зөөлөн, гөлгөр бүтэцтэй. Элгэнд үүдэн вен зэрэг олон чухал судасны төвлөрөл  мөн элгэн дээр наалдан байрласан цөсний уут зэрэг дагалдах эрхтнээс бүрэлдэнэ.
ДЭЛҮҮНИЙ ӨВЧИН 脾 症
   Ерөнхий ойлголт: Юуны өмнө дэлүү гэдэг эрхтэнтэй товч танилцах хэрэгтэй. Дэлүү гэдэг нь биеийн доторх таван цулын нэг, хамгийн том лимфийн булчирхай бөгөөд ходоодны зүүн доор хэсэгт зууван хэлбэртэй байрлаж оршино. Түүний урт нь 10-12 см, өргөн нь 6-8 см, хүнд нь 110-120 г жинтэй. Цус зохион бүтээх, хадгалах, дархлалд нөлөөлөх гэсэн биологийн чухал ач холбогдолтой. Хүний биеийн лимфийн эсийн 25% нь дэлүүнд оршиж, энэ утгаараа дархлааны лимфэн эсийг зохион бүтээдэг гол орон болно.

НОЙР БУЛЧИРХАЙ 胰 腺 炎
    Анагаахын олон ном зохиолд нойр булчирхайг олон жижиг хэлхсэн үзэм адил булчирхай гэж төсөөлсөн байдаг. Байршлын хувьд ходоодны ард дэлүү болон арван хоёр хуруу гэдэсний хооронд байрлана. Толгой, бие, сүүл гэж хуваана. Нойр булчирхайн толгойн хэсэгт нойрын арал гэж бий. Тэр нь нойр булчирхайн шингэн буюу (инсулиныг) шүүрлэх бөгөөд инсулины хэвийн боловсролт нь хүний цусан дахь чихрийн хэмжээг хэвийн байлгах үйлдэлтэй юм.

БӨӨРНИЙ ӨВЧИН
    Юуны өмнө бөөр болон түүний үйл ажиллагаа ач холбогдлын талаар товчхон авч үзье. Хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан том буурцган хэлбэртэй хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөрний цусан судсаар тэжээгдэн шээс дамжуулах цоргоор давсагтай холбогдсон байдаг. Бөөр нь хүний усны үйл буюу шээс ялгах гол үүргийг гүйцэтгэн, мөн бөөрний дээд булчирхай, үрийн уут зэрэгтэй нягт холбоотой байдаг. Махбодын хувьд усан махбодтой хийний оронд байрлана.

ДАВСАГНЫ ӨВЧИН
    Давсаг нь аарцагны хөндийн дотор талд байрлах сунаж агших чадвартай жижиг тоорон хэлбэртэй шээс хураан хадгалах сав болно.Төв мэдрэлийн буюу бөөрний зохицуулгын дагуу тогтсон цаг хугацаанд шээсийг гадагшлуулж байдаг. Өөрөөр хэлбэл давсаг нь бөөрний дагалт эрхтэн байж бөөрний үйл ажиллагааг хавсрах үйлчилгээтэй байна. Давсагны шээс ялгах ажиллагаанд өөрчлөлт орсноор бөөрөнд шууд нөлөөлөх тал бий. Давсагны багтаамж 300-500 мл шингэн агуулна.

САМСАЙН ӨВЧИН 三焦
      Самсай гэдгийг төвд, монгол уламжлалт анагаах ухаанд дусал хадгалах сав, үрийн шингэний уут гэж үзсэн байдаг. Уламжлалт анагаах ухаан болон Хятад анагаах ухаанд аль алинд нь зургаан савын нэг гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд ходоод, гэдэс, олгой, давсаг, самсай, цөс зургааг зургаан сав гэж үзсэн байдаг бол харин Хятад анагаах ухаанд  ходоод, цөс, давсаг, бүдүүн, нарийн гэдэс, гурван самсайг нийлүүлэн зургаан сав гэж тодорхойлсон байдаг.

ОЛГОЙН ӨВЧИН 阑 尾 炎
    Олгойн өвчин бол үргэлж тохиолдох өвчин юм. Хүмүүс мухар олгойн өвчин тусвал олгой өвдлөө, мэс засал хийлгэж, олгойгоо бүрмөсөн авахууллаа гэж ташаа ойлгодог тал бий. Мухар олгой нь олгой гэдсэнд байдаг нарийхан урт хэлбэртэй нэгэн хэсэг гэдэс бөгөөд нарийн мөртлөө мухар цорготой учраас шингээлтийн явцад үүссэн зарим зүйлс хуримтлагдан түгжрэл үрэвсэл үүсгэдэг. Үүнийг л мухар олгой үрэвслээ гэх бөгөөд үндсэн олгой гэдсэнд ямар ч холбоогүй байдаг.

ГЭДЭСНИЙ ӨВЧИН 肠 炎
Гэдсийг нарийн гэдэс, бүдүүн гэдэс гэж хоёр хуваадаг боловч бүр нарийвчлан зургаа хуваадаг юм. Тэр нь тус тусын үүрэг онцлогтой байдаг. Ходоодонд анхан шатны шингээлт гүйцэтгэсэн хоол хүнс доошоо гэдсэнд орж гэдэсний зургаан үе шатанд дахин шимэгдэж, хүний биед ордог. Хүмүүс гэдсийг төдийлөн чухалчилж үздэггүй. Зөвхөн ходоод л байвал хоол боловсрон шингэж амьдрал үргэлжлэх юм шиг санадаг.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats