Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
БИЕ МАХБОДЫН БҮТЭЦ,ҮЙЛ АЖИЛЛАГАА
    Байгаль дэлхий бүхэлдээ матери, ухамсар хоёроос бүтсэн гэж үздэг болохоор хүний бие ч мөн энэ хоёрын нийлбэр байх учиртай. Энд хүний бүтцийг анагаахын шинжлэх ухааны үүднээс мөн гүн ухааны үүднээс тус тус тайлбар хийхийг оролдъё. Орчин үеийн анагаан шинжлэх ухаанд хүний биеийг эс, эд, эрхтэн системээс бүтсэн гэж үздэг.

Төв мэдрэлийн тогтолцоо
1.Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи ба нугаснаас тогтоно. Тархины гол үүрэг нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулах, физиологи ба биохимийн бүх үйл явцыг хянах, бие махбодыг гадаад орчинд дасан зохицуулах явдал болно.

Амьсгалын эрхтний тогтолцоо.
2.Амьсгалын эрхтний тогтолцоо. Амьсгалаар дамжин хүний бие махбод хүчилтөрөгчийг авч нүүрстөрөгчийг гаргадаг. Амьсгалсан хий агаар нь уушгийг дүүргэн уушгинаас гарсан хүчилтөрөгч нь цусанд орж эд эсийг тэжээж нүүрстөрөгчийг шахан гаргаж  байдаг.

Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо:
3.Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо: Цусны эргэлтийн систем нь бие махбодод маш чухал үүрэгтэй. Бие махбодын эс бүрт тэжээлийн бодисыг зөөх, мөн амьдралын үйл ажиллагааны хаягдлаас чөлөөлнө.

Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо:
4. Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо: Энэ нь цусны бүтцэд чухал хэрэгцээтэй. Чөмөг, дэлүү, тунгалагийн булчирхайнуудаас бүрдэнэ. Цус нь сийвэн хэмээн нэрлэдэг өнгөгүй шингэнээс тогтох ба түүний дотор улаан ба цагаан бөөм, тромбоцит, лимфоцит хөвж байдаг. Сийвэн нь бие махбодын амьдралд шаардагдах уураг, нүүрс ус, тослог, эрдэс давсууд, фермент, даавар, амин дэм гэх мэтээр асар олон элементийг агуулж байдаг.

Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо:
5.Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо: Хоол орох, боловсруулах, шимэх, боловсроогүй бүтээгдэхүүнийг ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг амны хөндий, улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, элэг цөсний хүүдий, нойр булчирхай, нарийн ба бүдүүн гэдэс, шулуун гэдэс, шүлсний булчирхай, дотоод шүүрлийн булчирхай зэргээс бүрдэнэ.

Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо:
6.Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо: Энэ тогтолцоонд бөөр, давсаг, шээс дамжуулах хоолой зэрэг эрхтнүүд, мөн арьс орно. Хүний биед хэрэгцээгүй зүйл биеэс бүрэн гадагшилж байх ёстой. Бөөрний хялгасан судасны урт 60 м, үүгээр дамжин бөөрний нефронууд цус ба бөөрний эсүүдийн хооронд солилцоо явуулдаг.

Нөхөн үржихүйн тогтолцоо:
7.Нөхөн үржихүйн тогтолцоо: Амьд биет бүр нөхөн үржиж амьдралыг үргэлжлүүлдэг. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоо өөр өөр байдаг. Эмэгтэйчүүдэд сав, өндгөвч, умай ба умайн хоолой, эрчүүдэд түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн байдаг.

Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо:
8.Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо: Эрхтнүүдийн хооронд мэдээлэл солилцоход зориулагдсан дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо байдаг. Хүний бие махбодод 50 гаруй янз бүрийн даавар боловсордог. Тэд тохируулгыг эсийн дээд түвшинд хэрэгжүүлнэ.

Яс булчингийн тогтолцоо
9.Яс булчингийн тогтолцоо нь бие махбод, дотор эрхтнийг хамгаалж, тулгуур эрхтэн, хөдөлгөөний үйл явцыг хариуцна. Яс булчингийн тогтолцооны байдлаас хүний идэвхтэй хөдөлгөөний чадавх хамаарна. Ясны эдээс биеийн бүх яснууд, мөгөөрс, үе тэдгээрийг холбогч холбоосуудаас бүрэлдэнэ.

Тунгалагийн тогтолцоо
10.Тунгалагийн тогтолцоо нь бие махбод доторх хамгийн гайхамшигтай тайлагдашгүй оньсого юм. Өнөөг хүртэл тунгалагийн тогтолцооны үйл ажиллагааг бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Тунгалаг нь бүх эд эсүүдийг угааж цэвэрлэдэг.

Дархлааны тогтолцооны систем
11.Дархлааны тогтолцооны систем нь гадны биетүүдээс бие махбодыг хамгаалах үйл ажиллагааг хариуцна. Дархлааны тогтолцоог 3 ангилдаг.


Захын мэдрэлийн тогтолцоо:
12.Захын мэдрэлийн тогтолцоо: Төв мэдрэлийн тогтолцоог бусад хэсгүүдтэй холбодог мэдрэлүүд, мэдрэлийн эсүүд ордог. Захын мэдрэлийн тогтолцоо нь хүний байнгын хяналтанд байдаг, санамсаргүй хяналтанд байдаг гэж хоёр хуваагдана.

Хятад анагаах ухаанд хүний бүтцийг
Хятад анагаах ухаанд хүний бүтцийг хэрхэн задлан үзэж анагаан эмчилдэгийг мэдэхийг хүсвэл энэ хэсэгт анхаарлаа хандуулна уу. Хүний биеийг арга билэг (阴 阳) таван махбод (五行) дусал (精), хий (气), сүлд (神), таван цул (五脏), зургаан сав (六 腑) судас хэрдсээс (经 络) бүтсэн гэж үздэг ба эдгээр нь тус тусдаа  маш дэлгэрэнгүй гүнзгий  байж хүн үүсэх, амьдрах, өвчлөх, эвдрэн задрах, хүртэлх бүх л  агуулгыг заан жолоодож хөтлөн тайлбарладаг бүрэн бүтэн онол байдаг.

Энэтхэг, Төвд, Монгол уламжлалт анаах ухааны үүднээс
 Уламжлалт Монгол, Төвд, Энэтхэг анагаах ухааны ёсонд биеийн бүтцийг тайлбарлах онол нь үндсэндээ адил байдаг. Тэр нь хорлогч гэм нэг тал, хорлогдогч махбод нөгөө талаас нийлж бүтсэн онол юм. Арга билэг, таван махбодын шинж чанарыг агуулсан хорлогч гэм (хий, шар, бадган) хорлогдогч махбод (долоон тамир, гурван хир) нийлээд хүний биеийг бүтээх бөгөөд үүнийг бас түшигч гэм, түшиглэгч махбодын харьцаагаар тайлбарладаг.

Буддизм зэрэг шашны гүн ухааны үүднээс
Буддын гүн ухаанд  хүнийг бие, хэл, сэтгэлээс бүтсэн гэж үздэг, мөн шашин, иог судлалын үзэл баримтлалын үүднээс дараах байдлаар ойлгож болдог.  Хүний бие махбодыг адил бус хэмжээст долоон биеэс бүтсэн гэдэг. Үүнийг бодит физик  бие буюу гэрлэн бие гэж хоёр их төрөлд хуваан ангилдаг.

Физик бие:
Хүний үндсэн бие махбод буюу нягт материаллаг биеийг хэлнэ.
Эфирэн бие
 Нарийн торгон  биеийн анхдагч бөгөөд физик биеэс 4–6 см зайтай, биеийг бүхэлд нь бүрхсэн байдлаар оршдог. Физик биеийг насан турш ихэр адил дагаж хамгаалж түүнд сансрын энергийг дамжуулдаг. Энгийн хүний нүдэнд үл үзэгдэх улбар шаргал өнгөтэй, сиймхий, тунгалаг биет болно. Биеэс 3 см зайнд байрлаж байдаг бөгөөд  свадхистхан хүрдээр эфирийн ертөнцөөс энергийг авч цэнэглэгдэнэ.

Астрал бие
 Сэтгэл хөдлөл, хүсэл зоригийг бий болгодог бие  бөгөөд нүдэнд үл үзэгдэх жирэлзсэн, хөдөлгөөн ихтэй, давтамж өндөртэй астрал материас бүрэлддэг. Физик биеийн гадна 10-15 см зайд орших нарийн матераас бүтсэн байдаг.

Ментал бие
Үүнийг бодлын бие гэж нэрлэдэг бөгөөд гуравдахь торгон бие ч гэж хэлдэг. Хүний бодлын энерги ментал биеийг удирдан чиглүүлж байдаг. Физик биеэс 25 см зайд оршдог, мөр толгойноос цацарч шар буюу солонгон өнгөтэй, хүний бодол ухаан тэлэх тутам тодрон ихсэж байдаг.

Карма бие
Каузаль бие, шалтгаан бие, үйлийн үрийн бие гэж нэрлэнэ. Хүний олон төрөл амьдралыг дамжин хадгалагдаж аль төрөлдөө үйлдсэн бүх л сайн муу үйл ба түүний тухай бүх мэдээллийг хадгалж байдаг болохоор үйлийн үрийн бие гэж эртнээс нэрэлсээр иржээ.

Будхи бие
: Дээд нарийн торгон биеийн хоёрдахь бие, үүнийг бас зөн билгийн бие гэдэг. Ихэнх хүмүүст тус биеийн хөгжих нөхцөл нь бүрддэггүй, үр хөврөлийн байдалд оршдог.
Атми бие
Дээд нарийн торгон биеийн гуравдахь ба нирваан бие, амар жаргалангийн бие гэж нэрлэдэг. Энэ бие ер нь үр хөврөлийн байдалд байж түүнийг ашиглахад төвөгтэй байдаг.
Чакр буюу хүрдийн тухай
Чакрыг бас хүрд гэж нэрлэдэг. Дээр дурдсан хүний нарийн бие бүхэн сансрын торгон ертөнцүүдтэй холбогдож байнгын энергийн солилцоо хийж байдаг үүдийг чакр гэнэ. Энэ үүд гэдэг нь сансар огторгуй, физик бие, торгон нарийн биеийн холбоос болсон долоон үндсэн чакр буюу хүрд болно.

Муладахара чакр
 Энэ бэлчирийг хятадаар ( 会 阴) hui yin гэж нэрлэдэг. Ахар сүүлэнд орших дөрвөн дэлбээтэй хүрэн улаан бадамлянхуа цэцгийн дунд байрласан шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй, дотор нь долоон хошуутай заан байрлах ба түүнээс гал улаан өнгийн гэрэл цацарч байдаг

Свадхистана чакр
Гэдэс, бөөр, сав давсгийн энергийг тэтгэнэ. Хүйснээс 2.5 см доош оршино. Үүнийг ша дан тиан (下 丹 田) гэж нэрлэх бөгөөд иог дасгалын хүчээр дотоод амин энергийн бөмбөлөг ихэнхдээ энэ чакрт түшиглэж бүтдэг.

Манипура чакр
Манипура чакр буюу  shang wan (上 脘): Хэвлийн дээд хэсэгт орших арван  дэлбээтэй хувилгаан хүрд болно. Чакрын өнгө улбар, дуу нь ми болно. Ангараг гаригтай холбогдож, ходоод, элэг цөс,  нойр булчирхай гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахыг тэтгэж  ялангуяа ходоодны гурван энерги болох шингээгч шар, ялзлагч бадган, гал тэгшитгэгч хийн хэвийн байдлыг хангадаг.

Анахата чакр
 (  中 丹 田 zhong дан тиан  ): Арван хоёр дэлбээтэй зүрхний оронд орших энэ чакр нь хоёр хөхийг холбосны тэг дунд байрлаж, ногоон өнгөө цацруулан, хий махбодын онцлогийг гаргаж байдаг. Зүрх судасны систем, цус болон тунгалагийн системийн  үйл ажиллагааг тэтгэх гол чакр болно.

Вишудаха чакр
 天突 { tian tu } нь буд гаригтай холбогдсон, цэнхэр хөх өнгөтэй. Дууны өнгө нь соль, дээш гүйгч хий энергийг тэтгэгч, 16 дэлбээтэй хоолойн чакрыг бас төгс жаргалангийн хүрд гэж үздэг бөгөөд залгиулах, яриулах, урсам сайхан үг хэл яриа  бүхэн тус чакратай холбоотой байдаг.

Ажна чакр
64 дэлбээтэй, билгийн нүдний хүрдийг сартай холбон үздэг. Хятадаар shang dan tian (上 丹 田 ) гэнэ. Дууны өнгө ля, хоёр хөмсөгний тэг дунд оршиж ухамсар, ой санамж, сэтгэл, хараа зэргийг тус чакрын энерги тэтгэнэ.

Сахасрара чакр
“bai hui (百 会)“: Бүхний цугларал хэмээгдэж хятад анагаах ухааны зүү төөнүүрийн оройн цэг болно. Төвд Монголын анагаах ухаанд хурмалын орой гэж нэрлэгдэх хийн бэлчир юм. Зулайн оройн төв дунд оршино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats