Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
Бурхан багшийн сургаалаас
Аливаа нийгмийн удирдлага олон түмнийг өөртөө татах бодлогодоо шүтэн бишрэх ямар нэгэн үзэл онолыг ашиглаж хүмүүн зон олонд итгэгдэх, итгүүлэх субъектив шаардлага заавал гарч ирдэг. Үүнийг монгол улсын өнгөрсөн түүх гэрчилнэ.

Бурхан багш шавь нартаа хандаж сургахдаа:
1. Та нар бусдын төлөө ассан гэрэл болцгоо. Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч цэнгэл жаргалд автахыг цээрлэ.
2. Сэтгэлээ удирдаж чаддаг бай. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сур. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэлээ ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн бол.
Бурханы нигүүлсэнгүй сэтгэл өргөсөн тангараг
Бурханы ариун сүнс бол дээд зэргийн нигүүлсэнгүй, дээд зэргийн энэрэнгүй сэтгэл билээ. Дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэл гэдэг нь ямар ч үнэ цэнээр хамаагүй бүх хүнийг аврах гэсэн бурханы хүслэн юм. Дээд зэргийн энэрэнгүй сэтгэл нь хүмүүстэй хамт өвдөж зовох, тэдэнтэй хамт зовлон зүдгүүрийг туулах гэсэн бурхан багшийн хүслэн юм.

Бурхан багшийн найман чанар.
1.    Хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг
2.    Бурхан багшийн сургааль нь ертөнцөд ашиг тус болдог
3.    Нүгэл буян, үнэн худлын тухай зөв сургадаг
4.    Хүмүүсийг гэгээрэлд залж авчирдаг

Дөрвөн үнэн Хүний ертөнц зовлон зүдгүү дүүрэн.
-    Амьдрах нь зовлон
-    Өтлөх нь зовлон
-    Өвдөх нь зовлон
-    Үхэх нь зовлон
-    Дургүй хүнтэй учрах нь зовлон
-    Хайртай хүнээсээ хагацах нь зовлон
-    Хүссэндээ хүрэхгүй бол зовлон
-    Аливаа юманд дасах зовлон. Энэ бол зовлонгийн үнэн.

Сэтгэлийн бузар
1. Хүний сэтгэлд буй бурхан багшийн мөн чанарыг ухааны болон зүрх сэтгэлийн гэж хуваана. Ертөнцийн бүх шунал тачаалыг хоёр төрөлд хуваана. Харанхуй болон ховдог хомхой сэтгэл шунал тачаалыг өдөөнө.

Хүний зан араншин
Хүний зан чанарыг танхихад хэцүү. Зан чанарыг дөрвөн ангид хуваадаг.
1. Зовж шаналж буй хүмүүс нь буруу сургаалийг дагаж бие бялдраа зовоож тарчлаадаг.
2. Бусдыг зовоож буй хүмүүс орно. Тэд амьтан алах, бусдыг зовоох зэргээр олон муу үйлийг хийдэг.

Хүний амьдрал
1. Дэлхийн хүмүүс нэг нэгнийгээ хайрладаггүй тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц, зовлон зүдгүүр дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдгүүрийн битүү тойрог болдог. Энэ байр суурь нь нэг хэсгийг нь мөнгөгүй болгож зовооно. Нөгөө нь мөнгөтэй болоод зовно. Зөвхөн хүслээ хангахын тулд л нэг хоромч тайван байж чаддаггүй олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй амьсгал хураадаг. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнал шиг санагддаг.

Бурхан багшийн тангараг /аврал/
Хүний зан чанарыг таньсан бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж дээд зэргийн энэрэнгүй нийгүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовож зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүнийг тулд олон тангараг өргөж өөрт нь ямар ч хүнд сорилт тохиолдсон ч бололцоотой бүхнийг хийхээ андгайлсан юм.

Бодь мөрийн гэрэлд гэгээрэх зам
Хүн төрөлхтөн зовлон зүдгүүрийн эх булаг болсон хорвоогийн шунал тачаалын эрхшээлд оршмой. Түүнээс ангижрах таван арга:

Монголын хаант төр тэнгэрлиг язгууртай хэмээх нь:
Монголчуудын улс төр, үзэл санааны дотроос хамгийн эртнийх нь хаан төрийн үүсэл, шинж чанарын тухай үзэл юм. Хаадынхаа гарлыг тэнгэр бурханаас гаралтай байсан гэж үздэг мөн хааныхаа төр засгийг ер бусын дээдийн ариун гэгээн гаралтай үздэг энэ үзэл санаа нь эртний Хүн-нү нар хаанаа “тэнгэрээс заяат Шанью” /Мао тун/ хэмээн өргөмжилж байжээ. Энэхүү тэнгэрийн үзэл нь Чингисийн монгол хүртэл тасралтгүй уламжлагдаж ирсэн түүхтэй хэмээн түүх судлаачид үздэг.
Эртний монголчууд төр улсаа анх байгуулсан өдрөөсөө нүүдэлчдийн уламжлалт шүтлэг болох бөө мөргөлийн сургаалаар тодорхойлогдож байсан бөгөөд мөнх буюу хөх тэнгэрийн тахин шүтэх ёс нь бөө мөргөлийн үзэл байсан төдийгүй тухайн хаадын төрийн үзэл суртлыг тодорхойлж байсан гэж болно.

Тэнгэрийн тухай ойлголт
Тэнгэр гэдэг нь бидний нүдэнд үзэгдэж, гарт үл баригдан цэнхэртэх асар уудам орон зайг тэнгэр хэмээн ухаарч түүнд бүхий л хувь заяагаа даатгаж, захирагдаж ирсэн нийтлэг мэдрэмжийг хүн төрөлхтөн мэдэх юм. Сав шим ертөнцийн бүхий л амьд бодис, амьтан тэнгэрийн үйлчлэлийн үр дүнд үүссэн гэж үздэг. Тэнгэрийг хэмжих боломжгүй ч 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг хэмээх түүний дотор 9 том гариг, 2300 жижиг гариг олон зуун сүүлт од, хий тоосонцорыг багтаасан гэдгээр нь барагцаалахад ямар аугаа болохыг төсөөлөх төдий юм. Мөн нарнаас цацарсан туяа 3.8 минутанд дэлхий дээр ирдэг байхад тэнгэрийн заадасын нэг захаас нөгөө үзүүрт уг гэрэл хүрэхэд 100,0 жил зарцуулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Тэнгэрийн нөлөөлөл дор орших сав шим ертөнц
Амьдралын оршин байх үндэс нь сав шим ертөнц мөн. Сав ертөнц нь эзлэхүүн бүхий бодит зүйлийг, шим ертөнц нь үржихүйн хэмжээт орчинг илэрхийлнэ. Сав, шим ертөнц нь тэнгэрийн нар, сар, од гараг, агаар мандал, гэрэл чийгээр сэргэж, мөхөж байдаг нэг ёсны амьд организм юм.
Ямар нэгэн бодит зүйл тодорхой орон зай, цаг хугацаа хэм хэмжээг нөхцөлдүүлж оршихуйн шинжийг илтгэнэ. Бидний танин мэдэхүйд ухамсарлагдан буй бодитой бүхэнд мөнх тэнгэр, сав, шим ертөнцийн агуулга, хэлбэр, үзэгдэл, мөн чанар нөлөөлж хадгалагдаж байдаг.

Тэнгэр бурханаа тайлж, аргадаж амьдардаг.
Эцэг тэнгэрээ дээдлэх үзлийг Монгол түмэн, түүний төр өнөө хүртэл авч яваа нь нэг ёсны бахархал хэдий ч мөнх тэнгэр, сав шим ертөнцөөс хүн, амьтан, ургамалд үзүүлж байгаа үзэгдэл бүхнийг өөрийн хувь заяаг төөрөгт, хүйн холбоотой зохицолдоо хэмээн ойлгож хичнээн хохирол, аюул түйтгэрт нэрвэгдсэн ч түүний аугаа далд хүчийг сөрж, шүүмжилж, урьдчилан сэргийлж эс чадсан хэвээрээ л байна.
Тэнгэр сав шим ертөнцдөө хичнээн зөв хандана төдий чинээ буян заяа, хишиг хүртэж, хийморь, заяа төөрөг нь өөдрөг явдагыг гадарладаг, мэдэрдэг болсон хүн, бурхан тэнгэрийг аргадан түүний нууцыг тайлах талаар чамгүй ололт нээлт хийж байгаа ч амжилтанд тэр бүр хүрэхгүй тэнгэр бурханы эрхшээлд байсаар байгаа нь ганц үнэн.

Бөө мөргөл бол тэнгэрийн шашин
Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ.
Бөөгийн шашин нь бол ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд юмсыг харьцуулан үзэхүйд түшгэлсэн сургаал гэж болно. Тухайлбал: тэнгэр газар хоёрыг бүхнийг туйрван бүтээгч гэж үздэг энэ утгаараа эцэг тэнгэрийн заяа аашаар амьд бүхний хувь заяа шийдвэрлэгдэж байгааг мэдрүүлдэг. Аугаа их хүчтэй сургааль үзэлтэй шашин юм. Ийм учраас бөө нар нь тэнгэртэй харицах, арга шидийг эзэмшсэн байж, хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг тэнгэрт хүргэж, сайн мууг ялган салгаж, итгэл үнэмшлийг буй болгодог.

Мөнх тэнгэрээ шүтэх үзэл /Тэнгэрээ шүтэх үзлийн улбаа/ Бидний өвөг дээдэс тэнгэрийг ихэд шүтэж, аливаа ариун нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн өргөмжлөхдөө юуны урьд тэнгэр бурхантай шууд холбон үзэж энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг буй болгосоныг бид тэнгэр үзэл буюу тэнгиризм гэж нэрлэх болсон юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats