Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
Монгол зан, ёс, соёлоос
Монгол хүн утга учиртай амьдарч олон зууны туршид үндэс угсаагаа, эх орноо харийнханд алдалгүй өдгөө хүрч ирсэн нь монгол хүний холч ухаанд суурилсан тэнгэрлэг үндэсний ухамсар, эх оронч үзэл юм. “Гэгээрсэн ард түмний туйлын эр зориг, эх орныхоо төлөө амиа золиослоход бэлэн эсэх дээр тогтдог” хэмээн нэгэн их сэтгэгч хэлсэн билээ. Үндэсний зан заншлын бахархал нь эх оронч үзэл, өнгөрсөн, өнөө, ирээдүй цагийн холбоонд тусгагдаж, өөр хоорондоо шүтэн барилдахуйн их хүч болдгоороо, өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүй бол мэргэн хөтөч болдог.

Бэлэгдлийн үг хэллэг
Монгол хүн амны билгээс ашдын билэг хэмээн аль болох сайн сайхан үг ерөөлөөр бие биенээ урамшуулан сэтгэлийг засч явдаг.
Айраг ууж байхад:
     Айраг шингэцтэй, шимтэй болог.
Айраг сөгнөж байвал:
    Сөн ариун болтугай.
Айраг бүлж байвал:
    Тос их унах болтугай.

Сургаал, ёс, заншил
-    ухаантай хүн өмнөө зорилт тавьдаг, бусад нь хүслээ дагаж амьдардаг.
-    Хүн эрхэм “хүн чанараа” алдвал-хувийн өмчөө алдаж буй хэрэг.
-    Байхгүйдээ гомддоггүй, байгаадаа баярладаг хүн л мэргэн гэдэг.
-    Тэргүүн байна гэдэг сайн хэрэг. Хамгийн гол нь мэдлэгтэй байвал сайн.
Монгол зан ёс ёслолын төрөл
Монгол зан заншил нь үнэдстэн ястан бүрийн онцлогийн нийлбэр төдийгүй дараа дараачийнхаа залгамж үеэ эрдэм номтой, элэг зөөлөн, энэрэнгүй сэтгэл, эрэлхэг зоригтой болгож, унасан газар, угаасан ус гэх сэтгэлийн эх оронч үзлийг буй болгодог нэг ёсны сургууль болж тогтсон юм.
Монголчуудын далай тэнгэр мэт ариун баялаг агуулгатай ёс заншлыг танин мэдэхүйн үүднээс дараах хэсэгт хувааж болно.

Талархахуй:
Ер нь хүн эдэлж хэргэлж харьцаж ашиглаж байгаа бүхэнд хандах хандлагаа өөрчилбөл та сайн сайхан зүйлийг дахин дахин талархал баяслаа илэрхийлж байх энэр зүйлийг улам ихээр татах болно.
Бид бүгдээрээ юу бодож санаж явдгынхаа үйлийн үрийг эдэлж явдагаа ойлгодоггүй. Ихэнхи хүмүүс хүний төлөө үргэлж муу юм бодож, муу үйлийг хийж явдаг учраас түүнийг нь дагаад тийм үйлийн үрийг эдэлж бодож явдаг тэнгэрийн хуультай. Монгол түмэн баярласнаа илэрхийлж талархлын олон сайхан үг ерөөл хэлдгээрээ харийн орны зан заншилаас илүүтэй юм.

Зочлохуй:
Зочныг угтах, дайлах, үдэх нарийн дэг журам бий. Зочноо гэрийн гадаа угтан тосож, нохой хорь, мэнд мэдэж гэртээ оруулдаг. Хөдөө нутагт  зочин хүн айлын ойролцоо ирээд тэр айл нохойтой ч бай, нохойгүй ч бай ”нохой хорь” гэж ирснээ мэдэгддэг. Ирсэн зочин шууд айлд яваад ордоггүй, урьдаар хоолой засах, хаиах зэргээр чимээ, дохио өгч байгаад ордог.
Айлын үүд хаалгыг тогших гэрт хүн буй эсэхийг тотгоор шагайн харах зэргийг цээрлэдэг. Айлд ирж байгаа зочны өмнөөс хоосон сав суулга авч гарах, үнс хог гаргах, ус цацахыг цээрлэдэг.

Дайлахуй:
-    Сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин хөнгөн зочлохыг цайллага гэнэ. Цайллаганд: Ундаа, /амтат ус, айраг бага зэргийн сархад / Идээнд чихэр, цагаан идээ, жимс боов байна.

Будаалганд:
-    Цай, ундаа, / амтат ус, дарс, айраг/ Идээ, хөнгөн шүүс /аарц, махан зууш,тараг орно/
Бэлэг барихуй:
Монголчууд аав, ээж, ах дүү, үр хүүхэд, анд нөхөддөө сайхан учралын бэлэгдэл болгож бэлэг өгдөг барьдаг эртний уламжлалтай.
Гал голомтоо дээдлэх ёс:
Монголчууд эртнээс гал голомтоо дээдлэн, ариутган цэвэр байлгадаг. Галын утааг галын сүнс хэмээн ойлгон биширдэг. Хониныхоо  хормойтой өвчүү, нугалуур гургалдай , өөх тос, цагаан идээнийхээ дээжийг галдаа өргөж, гал голомтоо хөгжөөн мялаадаг.

Цацал, сэржим өргөхүй
Цацал өргөх ёсыг гүйцэтгэхдээ нүдсэн арцаар гэртээ сан тавьж нүдээгүй арцыг агьтай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан хотныхоо баруун хойно буюу дөрвөн талд уугиулан сан тавьдаг.
Зэмлэх ба нүглийг тэвчиж буян үйлдэх ёс
Аливаа улс үндэстэнд мэндлэх хүндлэх, талархах эрхэм ёс байдгаас гадна зэмлэх ёс, зэмлэлийн хэм хэмжээ үг хэллэг байдаг. Зэмлэх ёс, зэмлэлийн хэм хэмжээ нь нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд өөрчлөгдөж байсан боловч тухайн ард түмний зэмлэх ёс, арга нь уламжлагдан үлджээ. Зэмлэх ёс, зэмлэлийн үг нь хүнийг энэрэн хайрлах, хүндэтгэн үзэх, сурган хүмүүжүүлэх чиглэлтэй байдаг.

Нүглийг тэвчиж буян үйлдэхүй
Хэн хүнгүй 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буян үйлдэж байх учиртай, Судар номд бичсэнээр
Хараалыг жигшиж, хариулдаг ёс
Монголчууд хараалыг жигшин цээрлэдэг.  Хараалыг амьтан хүнээс хүнд тусдаг гэж үздэг. Тогорууны өндгөнд сүүдрээ тусгавааас төмөр дөрөөг сэтэртэл хараадаг гэх буюу байгаль орчныг сүйтгэж, бут хугалваас бүх насаар нь өрөөл татанхай болгодог нь үнэндээ тэнгэрийн хараал гэсгээл юм. Тэгээд аливаа хараалыг хариулах арга засал боловсруулжээ. Хэрэглэж байсан түүхтэй. Үүнийг товчхон тодруулбал:

Хүн ардын эрхэмлэн дээдэлдэг ёс суртахууны дөрвөн зүйл нь:
Дээдэлж тахих шүтээн нь: Хүн өөрийн хувь заяа цог хийморь, амь насаа даатган, чин үнэнч зүрх сэтгэлээрээ харьцаж өөрийгөө ариутгах итгэлийн сүлд нь болж байдаг.
Халх Монголын дээдэлж дагаж мөрдөж байх ёс заншлаас
1.    Сая гарсан хүүхдийн угаал үйлдэх зан ёс заншил
2.    Бэр гуйх ёс заншил
3.    Хосуудын хурим найрын ёс заншил
4.    Ахмад хүмүүсээ хүндлэх

Зан заншлын эрхэм дээд нь нэр нөлөө
800 зууны тэртээгээс дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилд монголын төр, ард түмнийхээ ёс, соёл, заншлыг дэлгэрүүлсэн улс манайхаас өөр ямар ч улс гүрэн байхгүй гэдгээрээ Монгол түмэн дэлхийн соёл иргэншил зан заншлын эцэг орон гэдэгтэй маргах хүн байхгүй. Ийнхүү олон зууныг өртөөлөн шалгарсан монгол түмний зан заншил нь мөнх хөх тэнгэрээс ивээж монгол төрийн хаадын оюун ухаан, монгол хүний ур ухаанаар хамгаалагдаж, уламжлагдаж өдгөө хүрч ирсэн юм. Харамсалтай нэг зүйл бол хуучин нийгмийн төр засаг манай улс орон хоцрогдсон, ядуу, бүдүүлэг хэмээн дэлхийд зарлаж байсны нүгэл өнөө ч сайн арилаагүйн гэм зарим хүмүүст нөлөөлж монгол түмнийхээ зан заншил соёлыг сөргөөр тайлбарлах, мэдэж суралцахаас ичиж байна гэсэн урсгал байгаа нь нууц биш.

Монгол хүн сайхан байх ёс зүйтэй. Монгол нутагт 4 сая жилийн тэртээгээс хүн амьдарч байсан. Анхны хүн монгол нутгаас үүсэлтэй гэсэн архилогчдын судалгаа нотлогоо байдаг.
Хүннү гүрний үеэс эдүгээ 2200 жилийн төрт ёстойг нүүдэлчний удамт малчин монгол эзн Чингисээрээ дэлхийд алдараа дуурсгасаар Эзэн Чингисийн байгуулсан, эрхт төрөө дээдэлсэн, эцэг өвгөдийн зан заншлаа шүтсэн, эгэл гэхэд дэндүү эрдэмтэй, энгийн торгомсог амьдралтай энэ дэлхийн сод хүмүүс эгэл монгол бид байна байх болно.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats