Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
Сэтгэлийн жаргал гэж юу вэ? Зан заншлийн эрхэм сайхан чанар болсон сэтгэлийн жаргал, инээд баясал “Жаргал” гэсэн асуудлаар товчхон өгүүлье.

Хэл ярианы зан соёл
Хэл ярианы соёлоор монгол түмэн бусад орноос хоцрохуй. Энэ талаар өндөр соёл зан заншлыг бий болгосон.
    Хүний ухамсарт боловсрогдсон /тухайлбал ухамсрын орны эрчимт чанар эерэг сөрөг нөлөөлөлд орох/ хийсвэрлэлийг бодитой болгох тогтолцоог хэл гэнэ.
Хувцсаа дээдэлж, ярианы цэгцтэй байхыг эрхэмлэдэг.
Бие чөтгөр, хувцас бурхан гэж эрт үеэс хувцас хэрэглэлээ дээдэлж зөв зохистой хувцаслаж түүгээрээ гоёж ирсэн өвөрмөц зан заншлаараа хүн төрөлхтний соёлд зэгсэн нэмэр оруулсан улс бол монголчууд.
Ард түмний зан соёлын эрхмийн дээд бол-хоол хүнсний хэрэглээ мөн.
Хүн төрөлхтөн 1.5 сая жилийн өмнөөс хоол хийж хэрэгцээгээ хангаж ирсэн арвин баялаг туршлагатай. Аливаа хоол ундыг чанах жигнэх шарах зэргээр нарийн боловсруулж хэрэглэснээр хүний уураг тархины багтаамж дээшилж,сэтгэлгээний чадамж өндөрсөх нөхцлийг бүрдүүлсэн юм. Хоол ундны боловсруулалт улс үндэстэн бүрийн онцлог зан заншилд нийцэн шилмэл арга технологи бүтээж улам бүр баяжсаар байна.

Хүний сэтгэлийн жаргал
Хүний сэтгэлийн жаргал гэдэг нь: биеийн жаргалаас эрс өөр төдийгүй хүний эрүүл мэндэд урт насалхад чухал эм хангамж болдог. Энэ нь хүн аливаа зүйлийн талаар хорон муу санаагүй, шунал хорсолгүй явснаар хүн сэтгэлийн жаргалыг эдэлдэг.
Зовлон жаргал-тэнгэрийн ёс
Жаргал гэдэг харьцангуй ойлголт бөгөөд тухайн нийгэм ямар гэдгээс хувь хүний эрх чөлөө жаргал зовлон хамаарч байдаг. Хүн тэнгэрийн бүтээгдэхүүн бөгөөд нийгэм орчин нөхцөл ямар байгаагаас хүн бүрийн жаргал зовлон улбаалж байдаг харилцан шүтэлцээтэй байдаг нь хүссэн хүсээгүй бидэнд ойлгогдож байдаг.

Инээдийн төрөл, утгын илэрхийлэл
1.    “У” маягийн буюу ху, ху, ху: Энд инээд гэхэр юм юу ч алга. Зөвхөн загвар төдийн зүйл. Чухамдаа өөрийн сэтгэлийн түгшүүрийг нуун далдлах гэсэн оролдлого. Иймэрхүү инээдтэй хүмүүс ихэнхдээ аймхай, айн нэрэлхсэн үедээ нуг, нуг хийж муухай мушийн инээдэг.
2.    “О” маягийн буюу Хо, хо, хо: Энэ нь биеэ барьж чаддаггүй хүний инээд. Эсвэл эсэргүүцэн дарангуйлж, даапаалсан инээд байж болно. Өөртөө итгэлтэй хүний бардамнасан онгирсон, айлгасан янзын инээд шүүмжилж гайхсан маягтай сонсогддог. Тэгээд ч бусдад үл итгэсэн ихэмсэг байдал ажиглагддаг.

Инээд баяслын өгөөжийг хэмжих боломжгүй
Инээд, нүүрний баясгалантай байх нь тухайн хүнд сэтгэлийн тайвширал өгөөд зогсохгүй харилцагч бүхнийхээ сэтгэл, тархины стрессийг тайлахад онцгой нөлөөлдөг тул өөртөө хичнээн зовлонтой эвгүй байлаа ч тэсвэр тэвчээр гарган нүүрэндээ баясгалантай байж хүмүүст өөдрөг сэтгэл төрүүлхэд өөрийгөө зориулж чаддаг байх нь ухаантай, оюунлаг хүний нэг шинж юм.

Инээмсэглэл нь хувь хүний өмч, эрүүл мэндийн дархлаа юм.
Инээмсэглэл дүүрэн харцтай, нүүрний баясгалантай явна гэдэг нэг талаас ямар ч доромжлолыг тэвчих чадвар, нөгөө талаасаа аливаа үйл явдлыг ойлгох ухаан хоёроос хамааралтай байдаг болохоор инээхийн тулд биш аливаа зүйлийиг орчин цаг үетэй нь холбож ойлгох, өөрийнхөө санаа бодол, сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэсэн дүр төрхөөрөө харилцагчаа шагнаад зогсохгүй, өөрийгөө уужуу тайван сэтгэлтэй, тэсвэр тэвчээртэйгээ харуулдаг хүний онцгой тэнгэрлэг чанар юм.
  Ийм их гайхамшигт нууц увидас, ашиг орлогын болон харилцааны эе эв хүн бүхэнд байдаг ч түүнийгээ зөв хэрэглэж, ашиглаж сураагүйн гайгаар өөрөө сэтгэлийн болон эд мөнгөний гачаалд орж, харьцаж буй хүнээсээ сэтгэлээ шархлуулсан үг сонсож, түүнээсээ болж өвдөж зовж улмаар ганцаардлын өвчин тусдаг нь нууц биш.
Бие, хэл, сэтгэлийн ариуслын дээд илэрхийлэл нь инээх баясал мөн юм. “Ариун” гэдэг нь бие эрүүл, хэл яруу байгааг илэрхийлнэ. Сэтгэл бохирдоход мэдрэхүйн таван эрхтэн өвчилж, түүнийг дамжуулагч хэл бузартдаг. Энэ онцлог нь хүнийг адгууснаас ялгаатайг илэрхийлнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats