Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Танин мэдэхүйн вэб
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
2011/12/30
Малыг бэлчээх Манай тэргүүний аварга малчид мал төллөлтийн үед хонио тогтмол өглөө 8—9 цагт бэлчээж, орой 18—19 цагт хотлуул», өдөрт 10 цаг орчим идээшлүүлж  энэ үеийгээ хамгийн богиноссон бэлчээрийн үе гэж үздэг.
Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Хээлтүүлэг
Мал хээлтүүлгийг хэр зэрэг зөв зохион явуулснаас төл бойжуулах ажиллагаа ихээхэн шалтгаална. Манайх хонио хангайд өвөлжвөл 2 дугаар сарын 20-ноос, говьд өвөлжвөл, 3 дугаар сарын 15-наас төллөхөөр тооцож хээлтүүлдэг.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Хээл хамгаалах
 Эх малыг тарган байлгаж үргээж  цочоохгүй, ширүүн хөөж туухгүй хэвтэр бууцыг хуурай дулаан байлгах нь хээл хамгаалах үндсэн нөхцөл юм.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Хурга бойжуулах-
Мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үндэс болсон төл бойжуулах ажил, малчны ажиллагаанаас шууд шалтгаална. Мал төллөх үеэр малыг өглөө бэлчээхдээ нэг бүрчлэн нарийн ажиглаж, төллөх дөхсөн хонийг ялган авч нэмэгдэл тэжээлтэй гэрийн гадуур байлгана.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу

Миний зөвлөгөө
Хүнд залхуурах гэж нэг "өвчин" бий. Залхуугаас тойрч явбал л юм дуулна шүү. Хүн ажил хийхдээ хэтийн зорилготой,хийе бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ ойрын ба холын гэсэн зорилт тавиарай. Ойрын гэдэг нь 5—10 жил, холын гэдэг нь хорь гуч, цаашдаа өндөр насны Тэтгэвэрт гараад юу бүтээх ба залуу халаагаа яаж бэлтгэх гэсэн үг юм л даа.


Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу
 

Асуулт хариулт
Нам, төр, олон нийтийн байгууллагын хурал, зөвлөгөөнд оролцохоос эхлээд цаг зарцуулах ажил олон бий. Тэр бүхнийг амжуулахад ар талыг минь дааж үлддэг «Элбэг дээлийн эзэн» гэргий Жаргалын минь үүрэг ихээ.

Монгол улсын хөдөлмөрийн баатар хончин Ц.Намхайнямбуу
 

Отор, түүний төрлийн талаар “Нутгийн чулууг гурав эргүүл» гэсэн мэргэн үг бий”.Энэ нь чухамдаа нөөц бололцоогоо    бүрэн   дайчилж  нутгийн өвс ургамал идээшсэн малдаа эрдэнэ гэдгийг хэлээд байгаа юм. Би бардах нь биш, мал тэжээж үзээгүй хүн. Өргөн уудам хангай дэлхийн бэлчээр   байхад мал тэжээх хзмжээнд хүртэл тураана гэдэг үнэхээр гомдмоор хэрэг шүү.
  Монгол улсын хөдөлмөрийн баатар хоньчин Ц.Намхайнямбуу
дэлгэрэнгүй
2011/12/30
Жимс, жимсгэнийн дармал (компот) хийх ерөнхий арга


Алимын дармал Алимаа шилж сонгоод үрийн үүр, шилбийг авч хаяад 6-8 хэсэг болгон хэрчиж шилэн саванд хийгээд буцалсан ус нэмж 10-15 минут байлгадаг. Дараа нь усаа юүлээд дахин шинээр буцалсан ус хийж мөн 10-12 минут байлгана.

Үхрийн нүдний дармал
Хэт боловсроогүй, хагарч гэмтээгүй, боловсорсон цоморлигийн навч, шилбэнээс салгаж, хүйтэн усаар угаагаад шилэн саванд хийнэ. Жимстэй саванд буцалсан халуун ус нэмж таглаад 10-15 минут байлгасны дараа усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэх ба савтай жимсэнд дахин буцалсан ус хийж 10-15 минут байлгана.

Чацарганын дармал
Жимсийг шилж сонгон угааж, шилэн саванд хийгээд 60-70 хувийн концентрацитай чихэрлэг шүүс нэмж өг. Жимстэй шилний амсар дээр тагийг нь сул тавьж 15-20 минутын турш 100°С температуртай буцалсан усанд хийж халаана.

Давжаа алимын дармал
Шилэлт хийж цоморлигийн навчнаас салгах ба харин жимсний хөлийг үлдээж болно. Усаар сайтар угаасны дараа шилэн саванд хийж дээр нь буцалсан ус хийж савныхаа тагийг нь тавьж 10-15 минут оролдолгүй орхино. Хугацаа болмогц эхний усыг юүлж түүгээр чихэрлэг шүүс бэлтгэнэ.

Гүзээлзгэний дармал
Гүйцэд боловсорсон жимсийг ялган авч хүйтэн усаар сайтар угаагаад шилэн саванд хийнэ. Чихэрлэг шүүсийг нэмж хийгээд тагийг нь тавьж 85-90°С температурт 15 минутын турш байлгаж халаана. Дараа нь халуун уснаас шилтэй ундаагаа гарган авч таглаад доош харуулан тавьж тасалгааны температурт хөргөнө.

Цангисны дармал
Жимсээ ялган хүйтэн усаар угаасны дараа шилэн саванд хийнэ. Шүүслэгээ нэмж тагаа тавьж 30 минутын турш ариутгана. Дараа нь таглах багажаар таглаад уруу нь харуулан тавьж тасалгааны температурт хөргөнө.

Хар үрт тэсийн дармал
Хар үрт тэсийн дармал хийхийн тулд бүрэн боловсорч өнгө нь хувирсан амтлаг жимсийг ялган хүйтэн усаар сайтар угаагаад савлана. Савлахдаа жимсээ нягт шиг хийж улмаар халуун ус дээрээс нь дүүртэл нэмээд савныхаа тагийг таглаж дээрээс нь тавьж 15-20 минут байлгана.

дэлгэрэнгүй
2011/12/30
Та турахыг хvсээ юv? -Хөргөгчийнхөө өмнө жин тавь. Харин хөргөгчийнхөө нvvрэн дээр тарган эмэгтэйн зураг олоод наачих. Тэгээд хөргөгчөө онгойлгох бvрийдээ өөртөө “би хэзээ ч ийм тарган байж болохгvй” гэж хэлж бай.
-Гал тогооныхоо ханыг хөх өнгөөр буд. Ийм өнгө өлсгөлөнг дардаг гэж ярьдаг юм.

Хоолоо зөв тохируулахгvйгээр гоо сайхны тухай ярих ч хэрэггvй
Та бидний өдөр тутмын хоол хvнс гоо сайханд шууд нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан байхын хамгийн анхны алхам бол хоол хvнсээ зөв тохируулах явдал юм.
Манайхан эрс тэс уур амьсгалтай нөхцөлд илчлэг ихтэй, ялангуяа өвлийн улиралд мах ихээр идэх хэрэгтэй гэцгээдэг нь маш буруу бөгөөд ямар ч цаг улиралд мах голдуу нэг төрлийн хоол хэрэглэх нь гоо сайхан байх нь байтугай эрvvл аж төрөх vндсийг ч устгадаг.

Жингээ хасах хамгийн МУУ 6 зөвлөгөө
Турахыг хvссэн хvнд хvн бvр л бараг өөр өөрийн санал бодлоо, зөвлөгөө хэлдэг. Хоолны дэглэм, нууц жор гээд бvгд л vр дvнтэй болохыг нь гайхан зөвлөдөг. Гэвч аль нь vнэн болохыг яаж мэдэх вэ? Ямартай ч миний сонсож байснаар турах хамгийн муу 6 зөвлөгөөг энд жагсаалаа.

90х60х90-д ойртох энгийн аргууд
XXI зууны тахлын тоонд таргалалт цохиж л явна. Суудлын ажил, хөдөлгөөний хомсдол, өвчин эмгэг, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас vvсдэг таргалалт нь хvмvvсийн толгойны өвчин болоод байгаа.
Vvнтэй зэрэгцээд таргалалтаас ангижрах олон төрлийн арга гарч ирсэн. Нэг хэсэг нь хоолоо сойж ядаргаанд орж байхад нөгөө хэсэг нь төрөл бvрийн эм бэлдмэл ууж биедээ өвчин нэмж байх юм. Сайхан харагдахыг хvсэхгvй хэн байхав.

Хvслээ хязгаарлах 12 арга
Шөнө юм идэж байхгvй хэмээн мянгантаа өөртөө амлалт өгдөг ч ихэнх хvн vvнийгээ биелvvлэх нь ховор. Хэрвээ та унтахаасаа өмнө юм иддэг муу зуршилтай бол ямар vр дагавар авчирдагийг мэдэх vv? Унтахаасаа өмнө юм идсэнээр хоол боловсруулах эрхтэн ачааллаа дийлэхээ больж, унтаж байхдаа муухай зvvд зvvдлэх, нойргvйдэх зэрэг биед ямар нэгэн зовиур vvсгэдэг. Тэгвэл vvнээс ангижрах 12 аргыг танд санал болгож байна.

Нvvрээрээ яаж турах вэ?

Хvvхнvvд өгзөг, бэлхvvсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрvv, болцгор хацраа нуух аргагvй. Нvvрээрээ турах хvсэлтэй маш олон бvсгvйчvvд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л vр дvнг нь мэдэж эхэлнэ.


Таргалахгvйн тулд удаан идэх хэрэгтэй!
Хурдан идэх тусам биеийн жин нэмэгдэх хандлагатай байдаг гэж Японы Нагоя хотын эрдэмтэд vзэж байна. Судалгаанд тус улсын 4700 хvнийг хамруулжээ. Хоол идэх хурдыг ойролцоогоор 5 тvвшинд хуваасан байна:
1. Хурдан
2. Нилээн хурдан

Япон аргаар хэрхэн хурдан турах вэ? Охид бvсгvйчvvд гэлтгvй орчин vеийн залуус маань ч жингээ хасах, биеэ авч явах соёлд гайхалтай суралцаж байгаа энэ vед та бvхэндээ биеийн жингээ хасах мeн эрvvл мэндэд тань тустай жорыг танилцуулья.
14 хоногийн дотор 5 – 8 кг жин хасна. Энэ 14 хоногт давс, сахар, архи, дарс, гурил, чихэр огт хэрэглэж болохгvй. Харин рашаан, буцалсан усыг хvссэн хэмжээгээрээ ууж болно.
дэлгэрэнгүй
2011/12/30
Дугуйн хурдны хүснэгт
Дугуйн хурдлаж болох дээд хязгаарыг мэдэхгүйгээс болж таны амь нас аюулд учирч болох юм.

Дугуйн даацын хүснэгт Та дугуйнийхаа даацыг мэдэж ашигласанаар аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг бүрдүүлэх болно.

Бензинээ хэмнэх хэдэн зөвлөгөө
Бензиний үнэ улам л нэмэгдэж байгаа энэ үед шатахуун зарцуулалтаа багасгах, хэмнэтэй, үр дүнтэй ашиглах асуудлууд чухал юм.

Техникийн ерөнхий оношлогоо , үйлчилгээ
Жил бүр л улсын авто үзлэг явагдан жолооч нарын хир жолооч вэ гэдгийг шалгасан сорил болоод өнгөрдөг. Харин энэ бол таны автомашиныхаа ерөнхий байдлыг мэдэх эврэл, гэмтэлийг эрт мэдэж арга хэмжээ аван илүү зардал гаргахгүй байх, осол аварт орох эрсдэлээс хамгаалагдах үндэс юм шүү.


Автомашины шингэн тоормосны автомат удирдлагын систем
   Автомашины шингэн тоормосны автомат удирдлагын систем Тоормосны систем нь автомашины идэвхтэй аюулгүй байдлын нэг чухал хэсэг болдог. Ердийн тоормосны системийн тусламжтайгаар автомашины бүх дугуйг тэнцүү удааширалтай болгох бараг болгомжгүй юм
Бүс сануулагч.
Бүс сануулагч. Хэрвээ суудлын бүсээ хийсэн бол амьд гарах боломж байсан хэдэн мянган аваарын тохиолдол байдаг.
Харах боломжгүй газрын мэдрэгч.
Харах боломжгүй газрын мэдрэгч. Жолоочид харагдахгүй газрыг мэдрэн мэдээлэл өгнө.


Автозамын бөглөрөлтэй зохицох арга
Зам засварын ажил ихэссэнтэй холбоотой хаа сайгүй бөглөрөл үүсэж, энэ нь энэ зуны хэт халуунтай нийлэн, удаан бөглөрснөөс үүдэн жолооч нар бухимдах, ажил төрлөө алдах нь хэрээс хэтэрч байгаа тул энэ сэдэвийг сонгон авлаа. Өнөөдрийн их хотын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин машинтай хүний амьдралыг замын бөглөрөл, соёлгүй жолооч нарын бүдүүлэг авир, эвдэрсэн замгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.

Түлшний систем ба форсункийг цэвэрлэх
Түлшний цацалтат хөдөлгүүрүүдийн бүрдэл хэсэг, ялангуяа форсунка нь янз бүрийн бохирдолд өртөх нь амархан байдаг. Ялангуяа энэ нь чанар муутай бензин хэрэглэсэн үед бүр их тохиолдоно. Тийм учраас тэднийг байн байн угааж цэвэрлэж байх хэрэгтэй.


Автомашины аккумулятор
Автомашины аккумуляторын ашиглалт, хэрэглээ, санамж

Автомашины термостат Автомашины термостат нь хөргөлтийн шингэний ажиллагааг зохицуулдаг.

дэлгэрэнгүй
2011/12/30
ХАЛДВАРТ ӨВЧИН
     Хүн үүссэнээс эхлэн төрөх, өсөх, өтлөх, үхэх явцыг туулан өнгөрүүлдэг. Үүний адилаар өвчин ч бас үүсэн гарч ирсэн байх учиртай. Хүнийг төрүүлж хүн болгоно гэсэн ил далд шалтгаан байна гэхэд үхүүлж хороох шалтгаан бас байдаг бололтой.

ЦЭЦЭГ ӨВЧИН 天 花
     Олон мянган жил хүмүүсийн амь насыг сүйрүүлж байсан аюулт өвчний нэг бол “Цэцэг” өвчин  юм. Хаад ноёд, баян ядуу, дарга цэрэг, хөгшин залуу ялгалгүй тааралдсан хэн бүхнийг хайр найргүй авч явна. Хөгжлийн харанхуй байдлын уршгаар болж тэр болгоныг тэмдэглэн үлдээх боломжгүй байсан нь ойлгомжтой.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ГАМШИГ
    Ханиалга, амьсгалын зам, цэр, нусаар дамжин хүчтэй халдварладаг нэгэн аюулт өвчин байдаг.Тэр бол одоо бидний ярих сүрьеэ өвчин болно. Ханиалгах, цустай цэр гарах, үдээс хойш халуурах, хар хөлс гарах, эцэж турах зэрэг онцлогийг хадгалсан.

ХОЛЕР ӨВЧИН 霍乱

    Түүхэнд  холер өвчин гэвэл хүмүүсийн чих нь дэлдийн, нүд нь бүлтийн орой дээрээ гарах шахдаг гэсэн. Үнэхээр ч дээр үед бол хүн айхгүй байхын аргагүй аймшигтай өвчин байсан.

ХУЛГАНА ХИЖГИЙН АЮУЛ 鼠 疫 (PLAGUE)
  Халдварт өвчний түүхээс сонсвол хүмүүс ихээхэн цочирддог билээ. Учир нь хүн төрөлхтний туулан ирсэн зарим түүх үнэхээр харамсалтай аймшигтай байдагт оршино. Дайн  тулаан,  өвчин хижиг, ядуурал өлбөрөл, хүний буруутай үйлдэл, байгалийн зарим гамшиг зэрэг хүн төрөлхтнийг тайван амгалан амьдарч урт наслах боломжийг хаасаар ирсэн олон хүчин зүйл байдаг. Зөвхөн хулгана хижиг өвчний талаар олдсон цөөн баримтыг дурдья.

ХАЛУУН ТОМУУ (ХАЛДВАРТ ХАНИАД)
   Хүн төрөлхтний түүхэнд 1918 оны халдварт ханиад “Швейцарийн ханиад” гэж тодоос тод тэмдэглэгдэн үлдсэнээс зах зухаас нь хамтдаа сөхье. Энэ удаагийн халдварт ханиад Швейцар улсаас эхэлсэн тул түүхэнд бас “Швейцарийн ханиад” гэж нэрлэдэг тал бий. Хятадаар liu gan流 感  гэнэ.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ҮҮСЭЛ, ТАРХАЛТ
   Тус өвчин нь ихэнхдээ бэлгийн замаар дамжин хадварладаг. Анх 1494 онд Итали, Швецарь зэрэг оронд дэлгэрснээр удалгүй Франц, Герман, Англиар дамжин бүх Европын оронд дэлгэрч улмаар тухайн үеийн арилжаа, худалдаа, дайн байлдааныг дагаж Орос, Америк болон дэлхийн ихэнх улс орноор тархан дэлгэрчээ.

ДОХ (GIDS) ӨВЧИН
    Төрөлх бус  дархлалын хомсдолын хам шинжийг товчхондоо ДОХ гэж хэлнэ. 1986 онд дэлхийн судалгааны зөвлөлөөс энэ өвчнийг төрөлх бус дархлалын хомсдолоос үүсдэг вирус гэж  нийтэлжээ. Товчоор (HIA) вирус гэсэн байдаг.

ШҮЛХИЙ ӨВЧИН 疟 疾
    Даарч чичрэн гэнэтээр халуурах шинжтэй нэг төрлийн түргэн чанартай халдварт өвчин болно. Эртний хүмүүсийн нэг бадаг шүлэгт тус өвчнийг ийнхүү дүрсэлсэн байдаг “᠌Халуурах нь  жигнүүрт хийсэн мэт, даарах нь  мөсөн дотор хэвтсэн адил,  чичрэх үедээ  эрүү шүд нь зодолдон,  өвдөх үедээ толгой  дух нь хагарах мэт” гэж бичсэн байдаг. Шүлхий өвчин эрт үүссэнийг хятадын эртний ясан бичигт тэмдэглэн үлдээжээ.

дэлгэрэнгүй
2011/12/30
ЗҮРХНИЙ ӨВЧИН 心 脏病   Зүрх нь цээжний тэг дунд буюу бага зэрэг зүүн тийш хэлбийн байрласан атгасан гарын чинээ унжиж ургасан алиман хэлбэртэй байдаг.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн минут, секунд амрах эрхгүйгээр жигд ажиллаж, цусыг эргэлдүүлэн түүгээр дамжуулан эд эс, бие махбодыг тэтгэн амьдруулдаг онцгой булчингаас бүтсэн энэхүү эрхтнийг зүрх гэдэг.

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН
    Энэ өвчнийг ярихад юуны өмнө судасны тухай ойлголттой болох хэрэгтэй байдаг. Хүний бие дэхь бүхий л судсыг артер (лугших судас)  болон вен (намжуун судас) гэж хоёр их төрөлд ангилдаг бөгөөд лугшуун судасны даралт ихсэх үйл явцыг “цусны даралт” ихсэх  高 血 压{gao xue ya} өвчин гэдэг. Энэ бол дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл, хамгийн өргөн цар хүрээнд оршин тархаж байгаа эрүүл мэндэд хор хохирол ихтэй өвчний нэг болно.

УУШГИНЫ ӨВЧИН
    Зүрхийг бид хаан цул гэж үзсэн болохоор түүнийг тэврэн цээжний хөндийд байрлаж байдаг уушги нь хатан цул болж таарна. Уушги нь баруун гурав, зүүн хоёр дэлбээнээс бүтэж, хүний амьсгал болон хүчилтөрөгчийн солилцоог хангаж,  солилцооны явцад үүссэн илүүдэл буюу бохир хий агаар болох нүүрстөрөгчийн давхар ислийг тасралтгүй ялган гадагшлуулна. Хүнд гадна амьсгал болон дотоод амьсгал гэж хоёр зүйл байна. Гадна орчинтой нэвтэрч амьсгалахыг гадна амьсгал гэдэг. Дотоод амьсгал гэдэг нь эд эсийн түвшинд явагддаг, амьсгалыг хэлнэ.

ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙН ҮРЭВСЭЛ (БРОНХИТ)
   Анагаахын шинжлэх ухаанд цагаан мөгөөрсөн хоолойн өвчнийг хурц буюу архаг гэж, уламжлалт анагаах ухаанд хий ханиалга, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, мэнгэр гэж тус тус нэрлэдэг. Энэ өвчнийг  Хятадаар qi guan yan  气 管 炎 гэдэг.

ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧИН (АСТАМ)
    Тус өвчинг цагаан мөгөөрсөн хоолойн хархираа, сүйлэх, агшаа, астам, хятадаар xiao chuan 哮 喘гэж тус тус нэрлэдэг. Салбар мөгөөрсөн хоолойд зууралт үүсэж амьсгал боогдох, хоолойн салст бүрхэвчийн усан хаван үүсэх, үрэвслийн шүүрдэс аривжсанаас болж салбар мөгөөрсөн хоолойн зууралт, амьсгалын бөглөрөл үүснэ.

УУШГИНЫ СҮРЬЕЭ
    Сүрьеэ өвчин нь бие махбодын хаана ч тусаж болдог боловч хамгийн их тохиолдох нь уушгины сүрьеэ юм. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар дамжин халдварладагт оршино. Бусад сүрьеэ үндсэндээ уушгины сүрьеэгээр дамжин халдварлагдсан байдаг. Сүрьеэ өвчнийг сүрьеэгийн  савханцар бактер үүсгэнэ. Энэ бактер нь биеийн гадна дотно үржих чадвартай, ихэнх эм тан тус бактерын хамгаалалтын бүтцэнд нэвчин орж дийлдэггүй болохоор эмчилгээ авах нь маш удаан байдаг.

ЭЛЭГНИЙ ӨВЧИН
    Элэг нь хүний бие дэх хамгийн том цул эрхтэн бөгөөд биеийн дунд хэсэг, өрцний доод тал, хэвлий болон ходоодны баруун дээд хэсэгт байрлана.
Түүний бүтэц, үйл ажиллагаа нь их нарийн. Элгэнд дор хаяж 500-аас дээш амьд бодисын химийн урвал явагдаж байдаг. Баруун, зүүн гэсэн хоёр үндсэн дэлбээтэй, гадна тал нь гүдгэр, гөлгөр, дотор тал нь хавтгай, зөөлөн, гөлгөр бүтэцтэй. Элгэнд үүдэн вен зэрэг олон чухал судасны төвлөрөл  мөн элгэн дээр наалдан байрласан цөсний уут зэрэг дагалдах эрхтнээс бүрэлдэнэ.
ДЭЛҮҮНИЙ ӨВЧИН 脾 症
   Ерөнхий ойлголт: Юуны өмнө дэлүү гэдэг эрхтэнтэй товч танилцах хэрэгтэй. Дэлүү гэдэг нь биеийн доторх таван цулын нэг, хамгийн том лимфийн булчирхай бөгөөд ходоодны зүүн доор хэсэгт зууван хэлбэртэй байрлаж оршино. Түүний урт нь 10-12 см, өргөн нь 6-8 см, хүнд нь 110-120 г жинтэй. Цус зохион бүтээх, хадгалах, дархлалд нөлөөлөх гэсэн биологийн чухал ач холбогдолтой. Хүний биеийн лимфийн эсийн 25% нь дэлүүнд оршиж, энэ утгаараа дархлааны лимфэн эсийг зохион бүтээдэг гол орон болно.

НОЙР БУЛЧИРХАЙ 胰 腺 炎
    Анагаахын олон ном зохиолд нойр булчирхайг олон жижиг хэлхсэн үзэм адил булчирхай гэж төсөөлсөн байдаг. Байршлын хувьд ходоодны ард дэлүү болон арван хоёр хуруу гэдэсний хооронд байрлана. Толгой, бие, сүүл гэж хуваана. Нойр булчирхайн толгойн хэсэгт нойрын арал гэж бий. Тэр нь нойр булчирхайн шингэн буюу (инсулиныг) шүүрлэх бөгөөд инсулины хэвийн боловсролт нь хүний цусан дахь чихрийн хэмжээг хэвийн байлгах үйлдэлтэй юм.

БӨӨРНИЙ ӨВЧИН
    Юуны өмнө бөөр болон түүний үйл ажиллагаа ач холбогдлын талаар товчхон авч үзье. Хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан том буурцган хэлбэртэй хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөрний цусан судсаар тэжээгдэн шээс дамжуулах цоргоор давсагтай холбогдсон байдаг. Бөөр нь хүний усны үйл буюу шээс ялгах гол үүргийг гүйцэтгэн, мөн бөөрний дээд булчирхай, үрийн уут зэрэгтэй нягт холбоотой байдаг. Махбодын хувьд усан махбодтой хийний оронд байрлана.

ДАВСАГНЫ ӨВЧИН
    Давсаг нь аарцагны хөндийн дотор талд байрлах сунаж агших чадвартай жижиг тоорон хэлбэртэй шээс хураан хадгалах сав болно.Төв мэдрэлийн буюу бөөрний зохицуулгын дагуу тогтсон цаг хугацаанд шээсийг гадагшлуулж байдаг. Өөрөөр хэлбэл давсаг нь бөөрний дагалт эрхтэн байж бөөрний үйл ажиллагааг хавсрах үйлчилгээтэй байна. Давсагны шээс ялгах ажиллагаанд өөрчлөлт орсноор бөөрөнд шууд нөлөөлөх тал бий. Давсагны багтаамж 300-500 мл шингэн агуулна.

САМСАЙН ӨВЧИН 三焦
      Самсай гэдгийг төвд, монгол уламжлалт анагаах ухаанд дусал хадгалах сав, үрийн шингэний уут гэж үзсэн байдаг. Уламжлалт анагаах ухаан болон Хятад анагаах ухаанд аль алинд нь зургаан савын нэг гэж үздэг. Уламжлалт анагаах ухаанд ходоод, гэдэс, олгой, давсаг, самсай, цөс зургааг зургаан сав гэж үзсэн байдаг бол харин Хятад анагаах ухаанд  ходоод, цөс, давсаг, бүдүүн, нарийн гэдэс, гурван самсайг нийлүүлэн зургаан сав гэж тодорхойлсон байдаг.

ОЛГОЙН ӨВЧИН 阑 尾 炎
    Олгойн өвчин бол үргэлж тохиолдох өвчин юм. Хүмүүс мухар олгойн өвчин тусвал олгой өвдлөө, мэс засал хийлгэж, олгойгоо бүрмөсөн авахууллаа гэж ташаа ойлгодог тал бий. Мухар олгой нь олгой гэдсэнд байдаг нарийхан урт хэлбэртэй нэгэн хэсэг гэдэс бөгөөд нарийн мөртлөө мухар цорготой учраас шингээлтийн явцад үүссэн зарим зүйлс хуримтлагдан түгжрэл үрэвсэл үүсгэдэг. Үүнийг л мухар олгой үрэвслээ гэх бөгөөд үндсэн олгой гэдсэнд ямар ч холбоогүй байдаг.

ГЭДЭСНИЙ ӨВЧИН 肠 炎
Гэдсийг нарийн гэдэс, бүдүүн гэдэс гэж хоёр хуваадаг боловч бүр нарийвчлан зургаа хуваадаг юм. Тэр нь тус тусын үүрэг онцлогтой байдаг. Ходоодонд анхан шатны шингээлт гүйцэтгэсэн хоол хүнс доошоо гэдсэнд орж гэдэсний зургаан үе шатанд дахин шимэгдэж, хүний биед ордог. Хүмүүс гэдсийг төдийлөн чухалчилж үздэггүй. Зөвхөн ходоод л байвал хоол боловсрон шингэж амьдрал үргэлжлэх юм шиг санадаг.

дэлгэрэнгүй
2011/12/30
БИЕ МАХБОДЫН БҮТЭЦ,ҮЙЛ АЖИЛЛАГАА
    Байгаль дэлхий бүхэлдээ матери, ухамсар хоёроос бүтсэн гэж үздэг болохоор хүний бие ч мөн энэ хоёрын нийлбэр байх учиртай. Энд хүний бүтцийг анагаахын шинжлэх ухааны үүднээс мөн гүн ухааны үүднээс тус тус тайлбар хийхийг оролдъё. Орчин үеийн анагаан шинжлэх ухаанд хүний биеийг эс, эд, эрхтэн системээс бүтсэн гэж үздэг.

Төв мэдрэлийн тогтолцоо
1.Төв мэдрэлийн тогтолцоо нь тархи ба нугаснаас тогтоно. Тархины гол үүрэг нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг зохицуулах, физиологи ба биохимийн бүх үйл явцыг хянах, бие махбодыг гадаад орчинд дасан зохицуулах явдал болно.

Амьсгалын эрхтний тогтолцоо.
2.Амьсгалын эрхтний тогтолцоо. Амьсгалаар дамжин хүний бие махбод хүчилтөрөгчийг авч нүүрстөрөгчийг гаргадаг. Амьсгалсан хий агаар нь уушгийг дүүргэн уушгинаас гарсан хүчилтөрөгч нь цусанд орж эд эсийг тэжээж нүүрстөрөгчийг шахан гаргаж  байдаг.

Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо:
3.Цусны эргэлтийн эрхтний тогтолцоо: Цусны эргэлтийн систем нь бие махбодод маш чухал үүрэгтэй. Бие махбодын эс бүрт тэжээлийн бодисыг зөөх, мөн амьдралын үйл ажиллагааны хаягдлаас чөлөөлнө.

Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо:
4. Цус төлжүүлэх эрхтний тогтолцоо: Энэ нь цусны бүтцэд чухал хэрэгцээтэй. Чөмөг, дэлүү, тунгалагийн булчирхайнуудаас бүрдэнэ. Цус нь сийвэн хэмээн нэрлэдэг өнгөгүй шингэнээс тогтох ба түүний дотор улаан ба цагаан бөөм, тромбоцит, лимфоцит хөвж байдаг. Сийвэн нь бие махбодын амьдралд шаардагдах уураг, нүүрс ус, тослог, эрдэс давсууд, фермент, даавар, амин дэм гэх мэтээр асар олон элементийг агуулж байдаг.

Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо:
5.Хоол боловсруулах эрхтнүүдийн тогтолцоо: Хоол орох, боловсруулах, шимэх, боловсроогүй бүтээгдэхүүнийг ялгаруулах үүргийг гүйцэтгэдэг амны хөндий, улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, элэг цөсний хүүдий, нойр булчирхай, нарийн ба бүдүүн гэдэс, шулуун гэдэс, шүлсний булчирхай, дотоод шүүрлийн булчирхай зэргээс бүрдэнэ.

Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо:
6.Арьс ба шээс ялгаруулах эрхтний тогтолцоо: Энэ тогтолцоонд бөөр, давсаг, шээс дамжуулах хоолой зэрэг эрхтнүүд, мөн арьс орно. Хүний биед хэрэгцээгүй зүйл биеэс бүрэн гадагшилж байх ёстой. Бөөрний хялгасан судасны урт 60 м, үүгээр дамжин бөөрний нефронууд цус ба бөөрний эсүүдийн хооронд солилцоо явуулдаг.

Нөхөн үржихүйн тогтолцоо:
7.Нөхөн үржихүйн тогтолцоо: Амьд биет бүр нөхөн үржиж амьдралыг үргэлжлүүлдэг. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн тогтолцоо өөр өөр байдаг. Эмэгтэйчүүдэд сав, өндгөвч, умай ба умайн хоолой, эрчүүдэд түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн байдаг.

Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо:
8.Дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо: Эрхтнүүдийн хооронд мэдээлэл солилцоход зориулагдсан дотоод шүүрлийн булчирхайн тогтолцоо байдаг. Хүний бие махбодод 50 гаруй янз бүрийн даавар боловсордог. Тэд тохируулгыг эсийн дээд түвшинд хэрэгжүүлнэ.

Яс булчингийн тогтолцоо
9.Яс булчингийн тогтолцоо нь бие махбод, дотор эрхтнийг хамгаалж, тулгуур эрхтэн, хөдөлгөөний үйл явцыг хариуцна. Яс булчингийн тогтолцооны байдлаас хүний идэвхтэй хөдөлгөөний чадавх хамаарна. Ясны эдээс биеийн бүх яснууд, мөгөөрс, үе тэдгээрийг холбогч холбоосуудаас бүрэлдэнэ.

Тунгалагийн тогтолцоо
10.Тунгалагийн тогтолцоо нь бие махбод доторх хамгийн гайхамшигтай тайлагдашгүй оньсого юм. Өнөөг хүртэл тунгалагийн тогтолцооны үйл ажиллагааг бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Тунгалаг нь бүх эд эсүүдийг угааж цэвэрлэдэг.

Дархлааны тогтолцооны систем
11.Дархлааны тогтолцооны систем нь гадны биетүүдээс бие махбодыг хамгаалах үйл ажиллагааг хариуцна. Дархлааны тогтолцоог 3 ангилдаг.


Захын мэдрэлийн тогтолцоо:
12.Захын мэдрэлийн тогтолцоо: Төв мэдрэлийн тогтолцоог бусад хэсгүүдтэй холбодог мэдрэлүүд, мэдрэлийн эсүүд ордог. Захын мэдрэлийн тогтолцоо нь хүний байнгын хяналтанд байдаг, санамсаргүй хяналтанд байдаг гэж хоёр хуваагдана.

Хятад анагаах ухаанд хүний бүтцийг
Хятад анагаах ухаанд хүний бүтцийг хэрхэн задлан үзэж анагаан эмчилдэгийг мэдэхийг хүсвэл энэ хэсэгт анхаарлаа хандуулна уу. Хүний биеийг арга билэг (阴 阳) таван махбод (五行) дусал (精), хий (气), сүлд (神), таван цул (五脏), зургаан сав (六 腑) судас хэрдсээс (经 络) бүтсэн гэж үздэг ба эдгээр нь тус тусдаа  маш дэлгэрэнгүй гүнзгий  байж хүн үүсэх, амьдрах, өвчлөх, эвдрэн задрах, хүртэлх бүх л  агуулгыг заан жолоодож хөтлөн тайлбарладаг бүрэн бүтэн онол байдаг.

Энэтхэг, Төвд, Монгол уламжлалт анаах ухааны үүднээс
 Уламжлалт Монгол, Төвд, Энэтхэг анагаах ухааны ёсонд биеийн бүтцийг тайлбарлах онол нь үндсэндээ адил байдаг. Тэр нь хорлогч гэм нэг тал, хорлогдогч махбод нөгөө талаас нийлж бүтсэн онол юм. Арга билэг, таван махбодын шинж чанарыг агуулсан хорлогч гэм (хий, шар, бадган) хорлогдогч махбод (долоон тамир, гурван хир) нийлээд хүний биеийг бүтээх бөгөөд үүнийг бас түшигч гэм, түшиглэгч махбодын харьцаагаар тайлбарладаг.

Буддизм зэрэг шашны гүн ухааны үүднээс
Буддын гүн ухаанд  хүнийг бие, хэл, сэтгэлээс бүтсэн гэж үздэг, мөн шашин, иог судлалын үзэл баримтлалын үүднээс дараах байдлаар ойлгож болдог.  Хүний бие махбодыг адил бус хэмжээст долоон биеэс бүтсэн гэдэг. Үүнийг бодит физик  бие буюу гэрлэн бие гэж хоёр их төрөлд хуваан ангилдаг.

Физик бие:
Хүний үндсэн бие махбод буюу нягт материаллаг биеийг хэлнэ.
Эфирэн бие
 Нарийн торгон  биеийн анхдагч бөгөөд физик биеэс 4–6 см зайтай, биеийг бүхэлд нь бүрхсэн байдлаар оршдог. Физик биеийг насан турш ихэр адил дагаж хамгаалж түүнд сансрын энергийг дамжуулдаг. Энгийн хүний нүдэнд үл үзэгдэх улбар шаргал өнгөтэй, сиймхий, тунгалаг биет болно. Биеэс 3 см зайнд байрлаж байдаг бөгөөд  свадхистхан хүрдээр эфирийн ертөнцөөс энергийг авч цэнэглэгдэнэ.

Астрал бие
 Сэтгэл хөдлөл, хүсэл зоригийг бий болгодог бие  бөгөөд нүдэнд үл үзэгдэх жирэлзсэн, хөдөлгөөн ихтэй, давтамж өндөртэй астрал материас бүрэлддэг. Физик биеийн гадна 10-15 см зайд орших нарийн матераас бүтсэн байдаг.

Ментал бие
Үүнийг бодлын бие гэж нэрлэдэг бөгөөд гуравдахь торгон бие ч гэж хэлдэг. Хүний бодлын энерги ментал биеийг удирдан чиглүүлж байдаг. Физик биеэс 25 см зайд оршдог, мөр толгойноос цацарч шар буюу солонгон өнгөтэй, хүний бодол ухаан тэлэх тутам тодрон ихсэж байдаг.

Карма бие
Каузаль бие, шалтгаан бие, үйлийн үрийн бие гэж нэрлэнэ. Хүний олон төрөл амьдралыг дамжин хадгалагдаж аль төрөлдөө үйлдсэн бүх л сайн муу үйл ба түүний тухай бүх мэдээллийг хадгалж байдаг болохоор үйлийн үрийн бие гэж эртнээс нэрэлсээр иржээ.

Будхи бие
: Дээд нарийн торгон биеийн хоёрдахь бие, үүнийг бас зөн билгийн бие гэдэг. Ихэнх хүмүүст тус биеийн хөгжих нөхцөл нь бүрддэггүй, үр хөврөлийн байдалд оршдог.
Атми бие
Дээд нарийн торгон биеийн гуравдахь ба нирваан бие, амар жаргалангийн бие гэж нэрлэдэг. Энэ бие ер нь үр хөврөлийн байдалд байж түүнийг ашиглахад төвөгтэй байдаг.
Чакр буюу хүрдийн тухай
Чакрыг бас хүрд гэж нэрлэдэг. Дээр дурдсан хүний нарийн бие бүхэн сансрын торгон ертөнцүүдтэй холбогдож байнгын энергийн солилцоо хийж байдаг үүдийг чакр гэнэ. Энэ үүд гэдэг нь сансар огторгуй, физик бие, торгон нарийн биеийн холбоос болсон долоон үндсэн чакр буюу хүрд болно.

Муладахара чакр
 Энэ бэлчирийг хятадаар ( 会 阴) hui yin гэж нэрлэдэг. Ахар сүүлэнд орших дөрвөн дэлбээтэй хүрэн улаан бадамлянхуа цэцгийн дунд байрласан шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй, дотор нь долоон хошуутай заан байрлах ба түүнээс гал улаан өнгийн гэрэл цацарч байдаг

Свадхистана чакр
Гэдэс, бөөр, сав давсгийн энергийг тэтгэнэ. Хүйснээс 2.5 см доош оршино. Үүнийг ша дан тиан (下 丹 田) гэж нэрлэх бөгөөд иог дасгалын хүчээр дотоод амин энергийн бөмбөлөг ихэнхдээ энэ чакрт түшиглэж бүтдэг.

Манипура чакр
Манипура чакр буюу  shang wan (上 脘): Хэвлийн дээд хэсэгт орших арван  дэлбээтэй хувилгаан хүрд болно. Чакрын өнгө улбар, дуу нь ми болно. Ангараг гаригтай холбогдож, ходоод, элэг цөс,  нойр булчирхай гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахыг тэтгэж  ялангуяа ходоодны гурван энерги болох шингээгч шар, ялзлагч бадган, гал тэгшитгэгч хийн хэвийн байдлыг хангадаг.

Анахата чакр
 (  中 丹 田 zhong дан тиан  ): Арван хоёр дэлбээтэй зүрхний оронд орших энэ чакр нь хоёр хөхийг холбосны тэг дунд байрлаж, ногоон өнгөө цацруулан, хий махбодын онцлогийг гаргаж байдаг. Зүрх судасны систем, цус болон тунгалагийн системийн  үйл ажиллагааг тэтгэх гол чакр болно.

Вишудаха чакр
 天突 { tian tu } нь буд гаригтай холбогдсон, цэнхэр хөх өнгөтэй. Дууны өнгө нь соль, дээш гүйгч хий энергийг тэтгэгч, 16 дэлбээтэй хоолойн чакрыг бас төгс жаргалангийн хүрд гэж үздэг бөгөөд залгиулах, яриулах, урсам сайхан үг хэл яриа  бүхэн тус чакратай холбоотой байдаг.

Ажна чакр
64 дэлбээтэй, билгийн нүдний хүрдийг сартай холбон үздэг. Хятадаар shang dan tian (上 丹 田 ) гэнэ. Дууны өнгө ля, хоёр хөмсөгний тэг дунд оршиж ухамсар, ой санамж, сэтгэл, хараа зэргийг тус чакрын энерги тэтгэнэ.

Сахасрара чакр
“bai hui (百 会)“: Бүхний цугларал хэмээгдэж хятад анагаах ухааны зүү төөнүүрийн оройн цэг болно. Төвд Монголын анагаах ухаанд хурмалын орой гэж нэрлэгдэх хийн бэлчир юм. Зулайн оройн төв дунд оршино.


дэлгэрэнгүй
2011/12/30
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН ГЭЖ ЮУ ВЭ?
    Хорвоо ертөнцөд хүний төрлийг олж мэндэлсэн бүх хүмүүст өөр өөрийн гэсэн олон мянган хүсэл санаа байдаг боловч нийт бүгдэд хамаарах нэгэн хүсэл зорилго гэж байдаг. Тэр нь эрүүл амьдарч урт удаан наслах явдал юм.

Эрүүл амьдрах ухаанд суралцах зорилго:
Бие махбодыг чийрэгжүүлэхэд бэлтгэх, урт наслах боломжийг бүрдүүлэн амьдрах арга ухаан нь шинэ зууны бүх хүмүүсийн анхаарлын төвд байгаа асуудал бөгөөд өвчингүй явна гэдэг нь хүн төрөлхтний мөнхийн хүсэл юм.

Эрүүл амьдрах ухааныг судлахын ач холбогдол
Хүн төрөлхтөн өвчингүй эрүүл явах, урт удаан наслахыг эрмэлзсээр ирсэн билээ. Энэ хүсэл зорилгоо биелүүлэхэд зориулагдсан олон арга барил, соёл уламжлал байдгийг ерөнхийд нь эрүүл аж төрөх ухаан буюу эрүүл амьдрах ухаан гэж үзэж болно.

ХҮНИЙ АМЬДРАХ БОЛОМЖИЙН ТУХАЙ
    Энэ бол эрт эдүгээгээс хүмүүсийн анхаарлын төвд байсан нэг гол сэдэв юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаагаар хүний наслах боломж 120-150 жил юм. Шинжлэх ухаанд хүний наслах бололцоог олон талаас нь судлан нотолдог боловч гол гурван зүйлд хураангуйлан үзэж байна. Энд гурван гол үзүүлэлтийг танилцуулья.

Урт наслах гэж юу вэ?
Хүн байгалийн шалгуурыг давж эрүүл аж төрөх хуулийг зөрчихгүй амьдарч чадвал зуун жилээр, бүр түүнээс ч илүү амьдарч, урт насалж болно.
Хөгшрөлт гэж юу вэ?
Амьдралын олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг.
Хөгшрөлтийг хэрхэн ойлгох вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт  гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг.

Өвчин гэж юу вэ?
Мэдээж бие махбодын аль нэгэн хэсэгт, өөрөөр хэлбэл эс эд, эрхтний хаа нэгэн газарт  өөрчлөлт гарсан, бие сэтгэлийн хэвийн байдалд их бага хэмжээгээр нөлөөлсөн эсвэл далд шинжтэй өвчний үүсгэвэр бий болсныг өвчин гэнэ.

Хүн яагаад өвддөг вэ?
Өвчлүүлэх шалтгаан хүчнээс болж биеийн хаа нэг хэсгийн эд эсэд өөрчлөлт орж өвчин шаналал үүсгэдэг.
Өвчин хаанаас ирдэг вэ?
Өвчин үүсгэх шалтгаан маш олон байдаг нь ойлгомжтой. Бидний эрүүл саруул бие махбод хэзээд өвчлөх угтвар буюу талбар болж байдаг тул өвчлөлөөс сэргийлэх, чийрэг бие махбод, эрүүл амьдрах зуршлыг бий болгох нь нэн чухал болно.

ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНД ТУСЛАХ ГУРВАН ЗӨВЛӨМЖ
1.Бие махбодоо ариусгаж сурах: Хүний бие махбод нь тоост орчлонд аж төрж байгаа учраас байнга бохирдож байдаг. Иймээс нэг талаас нь бохирдож байдгийг ойлгох, нөгөө талаас нь байнга ариусгал хийж байснаар хор хуримтлагдаж өвчин үүсэхээс хамгаалж чаддаг.
2.Ядаргаагүй, залуу байх зөвлөмж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш олон байдаг. Ажиглаж судлаад үзвэл тэр нь хоёр, гуравхан том урсгалын дагуу явагдаж байна.
3.Буруу зан үйлээс ангид байх зөвлөмж; Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас  шалтгаалж эрүүл мэнд, гэр бүл, цаашилбал байгаль, нийгэмд хүртэл бохирдох, эвдрэх гэм хорыг үүсгэж байдаг. Арван хүнтэй айлд хоёр тамхичин байхад арвуулаа тамхинд хорддог.

ЭХ БАЙГАЛЬ ЭВДЭГДЭХ ТУСАМ ЭРҮҮЛ МЭНД ИХЭЭР ХОХИРНО
    Хүн төрөлхтөнд тулгарч буй аюулын нэг нь аж үйлдвэр хөгжихийг дагалдан хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан нүүрстөрөгчийн давхар исэл, метан азотын давхар исэл агаар мандалд тархсанаас агаарын элементүүдийн тэнцвэрт байдал алдагдан, цаг агаарын хэт дулаарал, усны хомсдол, амьд амьтан, бодисын оршин тогтнох хэв байдал алдагдаж, өвчлөл ихсэх гээд олон сөрөг үзэгдэл шил шилээ даган урган гарч байна.

ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНТ ХҮН БОЛОХУЙ
    Хүн болохуй нь суралцах, төлөвших хоёроос эхэлнэ. Амьдрах арга ухааны түрүүнд эрүүл амьдрах ухаан орох ёстой.  Бидний эрүүл амьдрах үндэс суурийг эрүүл бие махбод гэж үзвэл маргах хүн ховор байхаа. Бие өвдвөл зовиур шаналал үүсч, ажиллаж амьдрах эрч сулардаг.

ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРАЛ, ХУВЬСАЛ ТАРХАЛТЫН ТОВЧ ТҮҮХ
  Хүн гэдэг оюун ухаант, бодьгал ер нь хаанаас үүсэн бий болов? хэн биднийг бий болгосон юм бэ? Бид сармагчнаас үүссэн үү, аль эсвэл орчин үеийн хүчээ аваад байгаа эзотерик шинжлэх ухааны сургаалуудад гарч буйгаар дээд оюун ухаант бурхад биднийг бүтээв үү?, Харь гаригийнхан бүтээв үү? гэх зэргээр үзүүр хязгаар нь үл харагдах эргэлзлэл дунд оршин амьдарсаар байгаа билээ.

ЭРТ ЭДҮГЭЭ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМЬДАРЧ ТУУЛСАН НАС
    Бидний өнөөгийн мэдлэг мэдээлэл, сурвалж материалд тулгуурлан үзэхэд балар эртний хүрэл чулуун зэвсгийн үе буюу одоогоос 4000 гаруй жилийн тэртээ хүн төрөлхтний дундаж наслалт 18-20 байжээ.

http://b.namtain1.pms.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=38&id=376 2000 оны байдлаарх дэлхийн хамгийн өндөр болон богино наслалттай улс орнуудын жагсаалт
2000 оны байдлаарх дэлхийн хамгийн өндөр болон богино наслалттай улс орнуудын жагсаалт
Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын наслалтын байдал.
Дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын наслалтын байдал.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ШАЛГАХ ДӨХӨМ АРГА
    -Амьд бодис аяндаа хөгширч эрүүл мэндээ алгуур, аажим алддаг. Эрүүл мэндийн хохирол болох бусад хүчин зүйлд “өвчин, буруу зуршил, гэнэтийн осол эндэгдэл” бас нөлөөлдөг. Доорх хүчин зүйлүүдийг ажиглан хянаж эрүүл мэндээ шалгаарай. 

ТАНД ХЭРЭГТЭЙ ДАСГАЛ
   Сүүлийн арваад жилийн хугацаанд эрүүл амьдрах ухааны талаар судалгаа хийж туршин боловсруулсан, иргэдийн эрүүл, урт удаан амьдрахад  нэмэр тус болох энгийн мөртлөө сурч мөрдөхөд хялбар хэд хэдэн  дасгалыг хүргэе. Хүссэн хэн боловч энэ дасгалыг сурч, нэг удаа хийвэл нэг удаагийн, нэг насандаа хийвэл насан туршийн дасгал хөдөлгөөн болж эрүүл амьдрах эрч энергийг танд бэлэглэнэ гэдгийг эрүүл аж төрөх ухаан судлаач эмч миний бие итгэл дүүрэн хэлэх байна.

Зөвөлөлгөө

дэлгэрэнгүй
2011/12/30
Бурхан багшийн сургаалаас
Аливаа нийгмийн удирдлага олон түмнийг өөртөө татах бодлогодоо шүтэн бишрэх ямар нэгэн үзэл онолыг ашиглаж хүмүүн зон олонд итгэгдэх, итгүүлэх субъектив шаардлага заавал гарч ирдэг. Үүнийг монгол улсын өнгөрсөн түүх гэрчилнэ.

Бурхан багш шавь нартаа хандаж сургахдаа:
1. Та нар бусдын төлөө ассан гэрэл болцгоо. Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч цэнгэл жаргалд автахыг цээрлэ.
2. Сэтгэлээ удирдаж чаддаг бай. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сур. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэлээ ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн бол.
Бурханы нигүүлсэнгүй сэтгэл өргөсөн тангараг
Бурханы ариун сүнс бол дээд зэргийн нигүүлсэнгүй, дээд зэргийн энэрэнгүй сэтгэл билээ. Дээд зэргийн нигүүлсэнгүй сэтгэл гэдэг нь ямар ч үнэ цэнээр хамаагүй бүх хүнийг аврах гэсэн бурханы хүслэн юм. Дээд зэргийн энэрэнгүй сэтгэл нь хүмүүстэй хамт өвдөж зовох, тэдэнтэй хамт зовлон зүдгүүрийг туулах гэсэн бурхан багшийн хүслэн юм.

Бурхан багшийн найман чанар.
1.    Хүнд зол жаргал, сайн сайхныг авчирдаг
2.    Бурхан багшийн сургааль нь ертөнцөд ашиг тус болдог
3.    Нүгэл буян, үнэн худлын тухай зөв сургадаг
4.    Хүмүүсийг гэгээрэлд залж авчирдаг

Дөрвөн үнэн Хүний ертөнц зовлон зүдгүү дүүрэн.
-    Амьдрах нь зовлон
-    Өтлөх нь зовлон
-    Өвдөх нь зовлон
-    Үхэх нь зовлон
-    Дургүй хүнтэй учрах нь зовлон
-    Хайртай хүнээсээ хагацах нь зовлон
-    Хүссэндээ хүрэхгүй бол зовлон
-    Аливаа юманд дасах зовлон. Энэ бол зовлонгийн үнэн.

Сэтгэлийн бузар
1. Хүний сэтгэлд буй бурхан багшийн мөн чанарыг ухааны болон зүрх сэтгэлийн гэж хуваана. Ертөнцийн бүх шунал тачаалыг хоёр төрөлд хуваана. Харанхуй болон ховдог хомхой сэтгэл шунал тачаалыг өдөөнө.

Хүний зан араншин
Хүний зан чанарыг танхихад хэцүү. Зан чанарыг дөрвөн ангид хуваадаг.
1. Зовж шаналж буй хүмүүс нь буруу сургаалийг дагаж бие бялдраа зовоож тарчлаадаг.
2. Бусдыг зовоож буй хүмүүс орно. Тэд амьтан алах, бусдыг зовоох зэргээр олон муу үйлийг хийдэг.

Хүний амьдрал
1. Дэлхийн хүмүүс нэг нэгнийгээ хайрладаггүй тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц, зовлон зүдгүүр дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдгүүрийн битүү тойрог болдог. Энэ байр суурь нь нэг хэсгийг нь мөнгөгүй болгож зовооно. Нөгөө нь мөнгөтэй болоод зовно. Зөвхөн хүслээ хангахын тулд л нэг хоромч тайван байж чаддаггүй олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй амьсгал хураадаг. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнал шиг санагддаг.

Бурхан багшийн тангараг /аврал/
Хүний зан чанарыг таньсан бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж дээд зэргийн энэрэнгүй нийгүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовож зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүнийг тулд олон тангараг өргөж өөрт нь ямар ч хүнд сорилт тохиолдсон ч бололцоотой бүхнийг хийхээ андгайлсан юм.

Бодь мөрийн гэрэлд гэгээрэх зам
Хүн төрөлхтөн зовлон зүдгүүрийн эх булаг болсон хорвоогийн шунал тачаалын эрхшээлд оршмой. Түүнээс ангижрах таван арга:

Монголын хаант төр тэнгэрлиг язгууртай хэмээх нь:
Монголчуудын улс төр, үзэл санааны дотроос хамгийн эртнийх нь хаан төрийн үүсэл, шинж чанарын тухай үзэл юм. Хаадынхаа гарлыг тэнгэр бурханаас гаралтай байсан гэж үздэг мөн хааныхаа төр засгийг ер бусын дээдийн ариун гэгээн гаралтай үздэг энэ үзэл санаа нь эртний Хүн-нү нар хаанаа “тэнгэрээс заяат Шанью” /Мао тун/ хэмээн өргөмжилж байжээ. Энэхүү тэнгэрийн үзэл нь Чингисийн монгол хүртэл тасралтгүй уламжлагдаж ирсэн түүхтэй хэмээн түүх судлаачид үздэг.
Эртний монголчууд төр улсаа анх байгуулсан өдрөөсөө нүүдэлчдийн уламжлалт шүтлэг болох бөө мөргөлийн сургаалаар тодорхойлогдож байсан бөгөөд мөнх буюу хөх тэнгэрийн тахин шүтэх ёс нь бөө мөргөлийн үзэл байсан төдийгүй тухайн хаадын төрийн үзэл суртлыг тодорхойлж байсан гэж болно.

Тэнгэрийн тухай ойлголт
Тэнгэр гэдэг нь бидний нүдэнд үзэгдэж, гарт үл баригдан цэнхэртэх асар уудам орон зайг тэнгэр хэмээн ухаарч түүнд бүхий л хувь заяагаа даатгаж, захирагдаж ирсэн нийтлэг мэдрэмжийг хүн төрөлхтөн мэдэх юм. Сав шим ертөнцийн бүхий л амьд бодис, амьтан тэнгэрийн үйлчлэлийн үр дүнд үүссэн гэж үздэг. Тэнгэрийг хэмжих боломжгүй ч 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг хэмээх түүний дотор 9 том гариг, 2300 жижиг гариг олон зуун сүүлт од, хий тоосонцорыг багтаасан гэдгээр нь барагцаалахад ямар аугаа болохыг төсөөлөх төдий юм. Мөн нарнаас цацарсан туяа 3.8 минутанд дэлхий дээр ирдэг байхад тэнгэрийн заадасын нэг захаас нөгөө үзүүрт уг гэрэл хүрэхэд 100,0 жил зарцуулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Тэнгэрийн нөлөөлөл дор орших сав шим ертөнц
Амьдралын оршин байх үндэс нь сав шим ертөнц мөн. Сав ертөнц нь эзлэхүүн бүхий бодит зүйлийг, шим ертөнц нь үржихүйн хэмжээт орчинг илэрхийлнэ. Сав, шим ертөнц нь тэнгэрийн нар, сар, од гараг, агаар мандал, гэрэл чийгээр сэргэж, мөхөж байдаг нэг ёсны амьд организм юм.
Ямар нэгэн бодит зүйл тодорхой орон зай, цаг хугацаа хэм хэмжээг нөхцөлдүүлж оршихуйн шинжийг илтгэнэ. Бидний танин мэдэхүйд ухамсарлагдан буй бодитой бүхэнд мөнх тэнгэр, сав, шим ертөнцийн агуулга, хэлбэр, үзэгдэл, мөн чанар нөлөөлж хадгалагдаж байдаг.

Тэнгэр бурханаа тайлж, аргадаж амьдардаг.
Эцэг тэнгэрээ дээдлэх үзлийг Монгол түмэн, түүний төр өнөө хүртэл авч яваа нь нэг ёсны бахархал хэдий ч мөнх тэнгэр, сав шим ертөнцөөс хүн, амьтан, ургамалд үзүүлж байгаа үзэгдэл бүхнийг өөрийн хувь заяаг төөрөгт, хүйн холбоотой зохицолдоо хэмээн ойлгож хичнээн хохирол, аюул түйтгэрт нэрвэгдсэн ч түүний аугаа далд хүчийг сөрж, шүүмжилж, урьдчилан сэргийлж эс чадсан хэвээрээ л байна.
Тэнгэр сав шим ертөнцдөө хичнээн зөв хандана төдий чинээ буян заяа, хишиг хүртэж, хийморь, заяа төөрөг нь өөдрөг явдагыг гадарладаг, мэдэрдэг болсон хүн, бурхан тэнгэрийг аргадан түүний нууцыг тайлах талаар чамгүй ололт нээлт хийж байгаа ч амжилтанд тэр бүр хүрэхгүй тэнгэр бурханы эрхшээлд байсаар байгаа нь ганц үнэн.

Бөө мөргөл бол тэнгэрийн шашин
Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ.
Бөөгийн шашин нь бол ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд юмсыг харьцуулан үзэхүйд түшгэлсэн сургаал гэж болно. Тухайлбал: тэнгэр газар хоёрыг бүхнийг туйрван бүтээгч гэж үздэг энэ утгаараа эцэг тэнгэрийн заяа аашаар амьд бүхний хувь заяа шийдвэрлэгдэж байгааг мэдрүүлдэг. Аугаа их хүчтэй сургааль үзэлтэй шашин юм. Ийм учраас бөө нар нь тэнгэртэй харицах, арга шидийг эзэмшсэн байж, хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг тэнгэрт хүргэж, сайн мууг ялган салгаж, итгэл үнэмшлийг буй болгодог.

Мөнх тэнгэрээ шүтэх үзэл /Тэнгэрээ шүтэх үзлийн улбаа/ Бидний өвөг дээдэс тэнгэрийг ихэд шүтэж, аливаа ариун нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн өргөмжлөхдөө юуны урьд тэнгэр бурхантай шууд холбон үзэж энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг буй болгосоныг бид тэнгэр үзэл буюу тэнгиризм гэж нэрлэх болсон юм.
дэлгэрэнгүй
2011/12/30
Төрөө хүндэтгэх уламжлалт ёс                                                             “Өтгөс минь та өөрийн тусыг бодолгүй, улсын тулд өгүүлж, зөвлөж байхтун”
                                                            “Их ёсыг эс мөрдөвөөс төрийн хэрэг ганхаж мөхмү”
                                                                                                                                                              Чингис хаан
Олон зууныг өртөөлөн өнөөг хүрч ирсэн төрөө хүндэтгэх ёс, түүний нууц увидас, итгэл-зүйн ач хобогдлыг үгээр хэлж, үзгээр бичээд барахгүй арвин ч энэ асуудлыг төр судалж, мэдэн судар ном болгоогүйн уршигаар төр түүний түшээдийг хүндлэх ёс жаяг мартагдаж, зөвхөн “төрийн сүлд өршөө” гэсэн үгнээс өөр мэдлэгт нэмэр болох ажил, арга хэмжээ нэн бага байгаад харамсаад барамгүй бөгөөд төрөө хүндлэх ур ухаан дутагдаж, төрийн түшээд ёс зүйн, итгэл зүйн ач холбогдлыг ойлгохоо больж төр хямрах нэг шалтгаан болсоор байна.

Хаан төрийн зүтгэлтний нэр хүнд
Их монгол төрийг үндэслэн байгуулагчийг хүндлэх төрийн ёслол Өгөөдэй хааны үеэс эхэлсэн гэж үздэг бөгөөд Чингис хааны ач хүү монголын их эзэнт гүрний Y дахь их хаан Хубилай сэцэн хаан, Чингис хааныг тахин шүтэх ёсыг хуульчлан тогтоожээ. Үүнд: бүх нийтээрээ хүндлэн тахихад зориулж найман цагаан өргөө барих зарлиг буулгаж төрийн ёс ёслолыг тогтоожээ. Мөн 500 өрх айл дээрх гэрийг хамгаалах болон ёслолыг гүйцэтгэх ажилд оролцох бөгөөд тэд нарыг “дархад” хэмээн нэрлэж өөр ажил, цэргийн алба, аливаа зан үйлээс чөлөөлж, хамгийн авьяас зүтгэлтэй дархад нараас шилж сонгон их, бага даамал зэргийг жонон эрхлэн томилно.

Улсын сүнс төр, төрийн сүнс ёс ёслол
                                                                                        “Аливаа үйлчингээс аялгуут бичлэгт хүн хэрэгтэй,
                                                                                                 түм түмэн хүнээс төр ёс мэдэх хүн дээр буй” 
                                                                                                                                                                       Чингис хаан
Улсын сүнс төр гэдэгт тайлбар хэрэггүй бизээ. Төрийн сүнс ёс ёслол гэдэгт товч тайлбар хийе. Төр амьд организм учраас байнгын хөдлөл, хөгжилд байдаг. Төрд оюунлаг, дээд ёс зүйтэй хүн ажилладаг. Түүхийн үүднээс авч үзвэл Хүннү гүрний үеэс төрийн тэргүүн (хаан) аа тэнгэрийн гаралтай хэмээн хүндэтгэж, “төрийн сүлд минь өршөөж хайрла“ гэж шүтэж залбирсаар өнөөг хүрч ирсэн төрийн их ёс, уламжлал, түүхтэй улс. Ард түмэн төрийнхөө чухам юунд нь залбирч шүтдэг юм бэ гэвэл төр нь ард түмнийхээ сүсэг бишрэл, итгэл хүндэтгэлийн хариуд тэднийхээ эрх ашгийг хамгаалж, амар амгалан аж төрөх нөхцлийг бүрдүүлж өгдөгт биширдэг. Төр хичнээн нэр хүндтэй, итгэлтэй байна төдий чинээ бурханлаг сүнс болсон ёс ёслолтой болж, нэр хүнд нь өсөж, ард түмэн төрөө дээдлэх, итгэх итгэл, эв нэгдэл бэхжиж байдаг жамтай. Мөн төрийн ёс ёслол нь нийгмийн өөрчлөлт бүхэнд уламжлагдан шинэчлэгдэж, үеэс үед ард түмний шүтэн бишрэх хүндэтгэлдээ итгэл – зүйн далд увдисыг хадгалсаар өнөөг хүрч иржээ.

Төрийн зүтгэлтнүүдийн үг сургаалаас Төрийн зүтгэлтнүүдийн түүхэнд дурсагдах хэв шинжээс үзвэл төрийн зүтгэлтнүүдийн ухаарал сургамжийн үүднээс үнэлж үзэх нь зүйд нийцэх бизээ тухайлбал түүхэнд ач холбогдолтой үнэт үг сургаалынх нь талаар үзвэл Монгол төрт улсын анхны эзэн хүннү гүрний Модун Шанью, Их Монгол улсын эзэн Чингис хоёр алсыг хардаг, алсын зайнаас нөлөөлдөг ер бусын ид шидтэй хүмүүс байсны төрмөл чанар нь мөнхтэнгэрээс эвээгдсэн их билэг авьяастнууд байсан гэж үзэх үндэстэй.
Төр, нийгмийн судлаач доктор Г.Бямбасүрэн
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats