Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Өндөр наслалттай газрууд
2011/12/30
УУЖИМ ХОРВООД УРТ НАСЛАХ ГАЗАР ОЛОН Дэлхийн  урт наслалттай таван газар
элхийд урт наслалттай орон олон байдаг боловч бүх талаараа шалгаран тэргүүний эгнээнд бичигддэг таван газар орон бол Японы Окинава арал, Италийн Камубэтвил тосгон (амтат зөгийн тосгон), Грекийн Шими арал, Пакистаны Ханша тосгон, Хятадын Бама уулын тосгоныг  нэрлэх ёстой юм.

Японы Окинава арал 日 本 冲 绳
     Дэлхийд хүн амын өндөр наслалтаараа эхний байранд бичигдэж байдаг газар бол Ази тивийн зүүн хэсэгт орших Япон улс юм. 1,2 дуншуур хүн амтай, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд орж, соёл шинжлэх ухааны өндөр хөгжилтэй, аж үйлдвэр хөгжсөн улс болно.  2003 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд хамгийн өндөр наслалттай улс буюу хүн амын дундаж наслалт  81,9 хүрсэн гэдэг.
ГРЕКИЙН ШИМИ АРАЛ 希腊- 西米岛
Юутай ч гэсэн дэлхийн урт насалдаг таван газар орны нэг энд байдаг билээ. Тэр тусмаа Грекийн Ши ми арал дээр амьдардаг хүмүүс нь хөгширдөггүй мөртлөө хөгширсөн ч үс гэзэг үл цайран, царай зүс нь гялалзан, цог золбоо эрч хүч төгөлдөр байдаг гэсэн яриаг та сонссон байхаа.

ИТАЛИЙН КАМБУТВЕЛ 凯 姆泼蒂弯 勒
Ром хотоос урагш Италийн өмнөд хэсэгт байрлах дэлхийн урт насалдаг таван газрын нэгэнд зүй ёсоор багтсан Камбутвел “Амтат зөгийн талбай” уруу анхаарлаа хандуулъя. Энэ газрын хүмүүс урт насалдаг бөгөөд онцгой эрүүл чийрэг байдаг. “Мотоцикл унасан ерэн настай өвгөн урдахь хүмүүстэйгээ уралдан түрүүлсээр тариан талбай дээр ирлээ

ПАКИСТАНЫ ХАНША ТОСГОН 罕 萨
“Хүмүүс нь хөгширдөггүй мөнх настнууд байдаг” хэмээн яригдаж байсан үлгэрийн орон бол алдарт Ханша нутаг билээ. Өнгөрсөн зуунд бичигдэж байсан урт наслалтын тухай эх сурвалжийг шүүвэл 150,140 насалсан хүний тухай олон баримт харагдахыг түүхнээ тэмдэглэн үлдээжээ.

ХЯТАДЫН БАМА ТОСГОН 巴马
Бама бол дэлхийн урт наслалттай таван нутгийн нэг болж дэлхийн Цай судлаачдын анхаарлын төвд орсон байдаг. Судлаачдын мэдээллээс үндэслэн дараах хэдэн зүйлээр тус орны урт наслалтыг ойлгож болно.


дэлгэрэнгүй
more...
То вангийн сургаалаас
2011/12/30
АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ БОЛОЙ (Нэгтгэн сийрүүлсэн хуулбар)
     Түгээмэл элбэгтийн гуравдугаар он зургаан сард
Хэбэй вантангаас харьяат хошууны төрлийн дарга, тайж нар, дөрвөн сумын занги хүнд, жагсаалын дарга, хафчууд, хөөгч нарт тушаалгаж тэдний тус тусын баг сумны доторхи тайж ард, шар хар олон бүхний аж төрөх явдлыг сургасан нь үүрд хичээнгүйлэн дагаж явуулах дүрэм хэмжээний дэвтэр данс болой.

Халхын хэцүү Тован 1853 он

ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ - Гар бичмэл
ХЭБЭЙ ВАНГИЙН АЖ ТӨРӨХ ҮЙЛИЙГ ЗААСАН СУРГААЛ - Гар бичмэл

.АСАР МУУ ОХИН ГЭВЭЛ:
АСАР МУУ ОХИН ГЭВЭЛ:
САЙН ОХИНЫ ЁСОН НЬ
САЙН ОХИНЫ ЁСОН НЬ
МУУ ХӨВГҮҮН БОЛ мөн л ИЙМЭРХҮҮ БОЛОВ УУ?
МУУ ХӨВГҮҮН БОЛ
мөн л ИЙМЭРХҮҮ БОЛОВ УУ?
ЭРХЭМ САЙН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ ЭНД ТОВЧЛОН ӨГҮҮЛЬЕ.
ЭРХЭМ САЙН ХӨВГҮҮНИЙ ТУХАЙ
ЭНД ТОВЧЛОН ӨГҮҮЛЬЕ.
ЭГНЭГТ МУУ ЭХНЭРИЙН ЯВДЛЫГ ЭНД ТООЦОН ӨГҮҮЛБЭЛ:
ЭГНЭГТ МУУ ЭХНЭРИЙН ЯВДЛЫГ
ЭНД ТООЦОН ӨГҮҮЛБЭЛ:
ЭХНЭРИЙН САЙН ЯВДЛЫГ ӨГҮҮЛЬЕ.
ЭНЭ НАСАНДАА ҮЛ ДАРАГДАН
ЭЦЭС ХОЙЧДОО САЙХНЫГ ДУУРСГАН
ЭНЭРЛИЙН ҮЙЛЭЭ БҮТЭЭГЧ
ЭХНЭРИЙН САЙН ЯВДЛЫГ ӨГҮҮЛЬЕ.

ЭВГҮЙ МУУ ЯВДАЛТАН ГЭВЭЛ:
ЭРДЭНЭТXYH БОЛОН ТӨРСӨН АТЛАА:
ЭРДЭМ НОМОНД ТУН Ч ДУРГҮЙ
ИЧИЖ АЙХАА БҮР МАРТСАН
ЭВГҮЙ МУУ ЯВДАЛТАН ГЭВЭЛ:
ЭР ХҮНИЙ ТУХАЙ ӨГҮҮЛБЭЛ
ЭР ХУНИЙ ТУХАЙ ӨГУУЛБЭЛ

дэлгэрэнгүй
дэлгэрэнгүй...
Хань нөхрөө зөв сонгох нь
2011/12/30
Хань нөхөрөө зөв сонгох нь "Аливаа хүнд тохиох гурван сайхан хувь заяа байдаг.
  • Хорвоод хүн болж мэндэлсэн нь хамгийн том хувь заяа
  • Дараагийнх нь хань ижлээ олж амьдрах болдог.
  • Эцэст нь үр хүүхэдтэй болсноор удам угсаагаа үлдээх явдал юм" гэдэг.

Сонголт хэрэгтэй юү?
Сонголт үнэхээр хэрэгтэй гэдгийг залуус бүгд зөвшөөрч, түүний чөлөөт байдлыг амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа ч, сонгосон сонголт нь хэтэрхий өнгөц талтай, өнгө зүс царай, хөрөнгө мөнгийг ихэд илүүчилдэг болж байгаагаас дээрх тохиолдлууд гардаг гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй.
Оюутан: Г.Алтантүлхүүр ингэж бичиж байна.
Залуучууд бие биетэйгээ танилцаж нөхөрлөхийн өмнө юүг анхаарвал зүйтэй гэж үздэг вэ?
• Зан харилцааны соёл
• Биеэ авч явах байдал
• Амьдрал, хөдөлмөрийн сайн сайхныг ойлгох чадвар зэргийг эхлэн судлах нь зөв гэж үздэг.
Үерхэл, нөхөрлөлийн явцад
• Харилцан бие биенээ  аль болохөөр бүрэн таних мэдэх.
• Харилцан бие биеэ ойлгох
• Харилцан хайр сэтгэлээ өгөх
• Амьдралаа төлөвлөн ярилцах нь зүйтэй.
Эмэгтэйчүүд эрчүүдийн ямар чанарыг илүүтэйд үзэж байна вэ?
• Сэтгэл зүрхээрээ баян.
• Архи, тамхинд үл шунагч.
• Эхнэртээ бүх зүйлээ илэн далангүй ярьдаг.
• Эхнэрээ хайрлаж, үр хүүхдээ хамтдаа асарч, зөв хүмүүжүүлэх.
• Гаднах төрх байдал буюу царай зүс, биеэ авч яваа байдал.
Эрчүүд эмэгтэй хүний ямар зан чанарыг эрхэмд үздэг вэ?
• Эелдэг сайхан ааштай(хамгийн гол нь)
• Үгэнд цэцэн
• Элдвийн илүү үгэнд дургүй.
• Ууртай хэрүүлч занг тэвчдэг.
• Аливаад тайван, нарийн нягт ханддаг.
Хань нөхрөө сонгох сонголт:
Хань нөхрөө сонгох сонголт: энэ нь өөр өөр шалгууртай байх нь мэдээж. Гэхдээ:
• Хүний мөн чанар
• Боловсрол мэдлэг
• Нийгэмд биеэ авч явах байдал зэргийг юуны өмнө анхаарч байна.
Гэр бүлийн үндэс нь зөв сэтгэл, зөв хайр, зөв явдал л байх ёстой.
Өвог дээдэс хүүхдийнхээ хань нөхөр болох хүнийг гярхай нүд, холч ухаанаар сонгодог байжээ. Тиймээс ч амьдралд салж сарниад байх нь бага байжээ. Орчин цагт гэр бүлийн хувьд эдийн засгийн сонирхол, гэрээн дээр тулгуурлан хамтран амьдрагчид бий болжээ.

Царайны сайхнаар цай сүлдэггүй гэдэг
Хань нөхөрөө сонгохдоо маш ухаалаг хандаж чадаагүйгээс зовлон амсаж байгаа тохиолдол байсаар. Нөхөр нь архи ууж ирээд агсан тавих, эхнэр хүүхдээ доромжлох, зодох гээд элдэв бусаар дарамтлан зовоодог. Эхнэр нь ч гэсэн....
Иймээс энэ байдал нь Монголд төдийгүй дэлхий дахинаа гэр бүл салалт ихсэх шалтгаан болж байна. Ханилах гэж буй хүмүүс бие биений зүрх сэтгэл, зан аашийг нь сайн мэдээгүйгээс энэ бүхэн болдог болов уу.

"Ханиа зөв сонгоход юуг анхаардаг вэ?"
Жилүүд нь хатуу, зөөлөн гэж ялгагддаг байна. Энэ нь амьдралын ханиа сонгоход анхаарвал зохих зүйлийн нэг нь зөөлөн жилтэй хүн хатуу жилтэй хүнтэй суувал тааруу. Харин хатуу жилтэй нь хатуутайгаа, зөөлөн жилтэй нь зөөлөн жилтэнтэйгээ суувал "гай барцадгүй, хувь тавилан сайтай байдаг" гэлцдэг.

Ханилах хүнийхээ угсаа гарлыг нь сайн мэдэж байх
Энэ нь зөвхөн удам сайтай байх гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд ах, дүүгийн хүүхдүүд нэгнийгээ танихгүй суучихсан байдаг. Өнгөрсөн хойно нь бүхнийг мэдэж хичнээн харамсавч баршгүй. Тэгээд ч цус ойртох нь үр хүүхэд өвчин эмгэгтэй гарах тэнэг мунхаг болох гээд элдэв муу нөлөөтэй.

Хайр сэтгэл чухал:
Дээр үед эхнэр болох хүн ч, нөхөр нь ч гэсэн суух гэж байгаа хүнээ огт мэдэхгүй, танихгүй байж байгаад эцэг, эхийн албадлагаар суух тохиолдол их байсан гэдэг. Энэ үед 2 талын эцэг, эх нь жилийн ивээл, харш, хатуу, зөөлнийг хэлэлцэхэд нийлж байвал суулгачихдаг байжээ. Гэсэн хэдий ч энэ үед гэр бүл салалт гэж байдаггүй байсан аж.
Ааш занг нь сайтар мэддэг байх:
Амьдрал хайр дээр тогтдог гэлцдэг. Харилцан бие биедээ хайртай байхгүй яахав. Монголчүүд:
"Аваагүй байхав авгай сайхан
Алаагүй байхад үнэг сайхан" гэдэг.
Өнгө харж гэр бүл болцгоочихоод дараа нь гарч ирэх элдэв асуудлыг шийдвэрлэхүйц ойлголт, сэтгэлийн тэнхээгүйгээс болж гэр бүлийн тогтворгүй байдал үүсэх нь бий.
Монгол ген, цэвэр удам судартай үлдье гэвэл эхлээд шинж, дараа нь сонго
Хань нөхрөө сонгоход юуг голлон анхаарах вэ?
"Бид арван зургаан наснаасаа эхлэн өөрийн үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, үерхэн нөхөрлөж, ажил амьдрал, сургууль, урлаг соёлын бүхий л салбарт санал бодлоо солилцон өөрийн амьдарч буй орчноо, цаг үеэ мэдэрч, түүнд зохицон хэнтэй ойр дотно байж улмаар үүрдийн үнэнч найз, хань нөхрөө болгохоо сонгох нь зүйтэй. Ингэснээр тэднийг илүү сайн танин мэдэж, амьдралын үнэнийг ойлгоход ихээхэн нэмэртэй юм.
дэлгэрэнгүй
Монгол зан соёл
Бие хэл сэтгэл Монгол зан соёл Төрийн ёс ёслол Шашин шүтлэг  
Ачааллаж байна...
Эрүүл мэнд
Хүний бие Өвчнөөс сэргийлэх Эрүүл амьдрах Халдварт өвчнүүд  
Ачааллаж байна...
Зөвөлөлгөө
Авто Эрүүл мэнд Компод хийх Амьдрах ухаан  
Ачааллаж байна...
Бараа, бүтээгдэхүүн, фирм
Эрүүл мэндийн зөвлөлгөө
Саам Зөвлөлгөө Элэг Ярилцлага
Жимс жимсгэнэ тарих хэрэглэх
Жимс Тариалах Варень Дарс
Мал маллах ухаанЦ.Намхайнямбуу





ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats